Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
100 айлын уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ
“Гудамж” төслийн хүрээнд энэ онд хэрэгжүүлэх замын ажлын тоонд Сүхбаатар
дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн
ажил багтсан. Тэгвэл энэ ажлын зам барилгын гүйцэтгэгчээр “Паблик роуд”
ХХК шалгарч, ажлаа эхлүүллээ. Уулзварыг өргөтгөтгөн шинэчлэхдээ зорчих
хэсгийн эгнээг нэмэгдүүлэхээс гадна бүх чиглэлдээ саадгүй зорчих
боломжтой болгож, хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулна.
Тодруулбал, 11 дүгээр хороолол болон 100 айл чиглэлээс аль ч тал руугаа
гэрлэн дохиогоор хөндлөн нэвтрэх, 11 дүгээр хорооллоос Их тойруу
чиглэлд, гүүртэй талаасаа 11 дүгээр хороолол чиглэлд тус тус зүүн гар
тийш эргэх боломжтой болно. Бээжингийн гудамжны зам хаалттай байгаа
учраас 100 айлын уулзварын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байгаа.
Тиймээс уулзварын өргөтгөлийн ажлыг хийхдээ замын хөдөлгөөнд аль болох
саад учруулахгүйгээр шөнийн цагаар хэсэгчлэн хааж, зөвхөн хучилт хийх
үед нэг бүтэн өдөр зам хаах юм. Уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлыг сарын
хугацаанд гүйцэтгэж, 6-р сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж
байна. Дашрамд дурдахад, 100 айлын уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг
төслийг “Ростов” ХХК болосвруулж, зам барилгын ажлын явцад Японы “Си Ти
Ай Инженеринг Интернэйшнл” ХХК хяналт тавин ажиллаж байна.

0 Сэтгэгдэл