Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Шилдэг залуу зохион бүтээгчийг 10 сая төгрөгөөр мялаав
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдааны шилдгүүд өчигдөр буюу тавдугаар сарын 31-нд тодров.
Эхний шалгаруулалт аймаг тус бүрт болж, тэндээс шалгарсан хүүхэд залуус улсын уралдаанд оролцсон нь энэ арга хэмжээний цар хүрээг өсгөлөө гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд орон нутагт энэхүү уралдааныг амжилттай зохион байгуулсан аймгийн удирдлагуудад баяр хүргэлээ.
“Залуу зохион бүтээгч 2014” уралдааны шилдгүүдэд Ерөнхий сайд шагнал гардуулахдаа “Монгол хүүхэд, залуучуудын сэтгэн бодох, зохион бүтээх чадвар жилээс жилд өсч байгааг харуулсан уралдаан боллоо. Шинийг бүтээгч залуучууд та бүхэн монгол эх орондоо илүү ихийг хийж бүтээгээрэй” гэв.
Уралдааны тэргүүн байрт Говьсүмбэр аймгийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ шалгарч, ШУТИС, МУИС, ХААИС-ийн аль нэгийг сонгож, тэтгэлэгтэй суралцах эрх болон 10 сая төгрөг гардлаа. Тэрбээр бага оврын тракторын хажууд дүүжин их бие буюу цагт 360 боодол өвс ачих ачигч хийжээ.
“Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдааны шилдэг 15 оролцогчийг шагнаж урамшуулсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдааны шилдгүүд өчигдөр буюу тавдугаар сарын 31-нд тодров.Эхний шалгаруулалт аймаг тус бүрт болж, тэндээс шалгарсан хүүхэд залуус улсын уралдаанд оролцсон нь энэ арга хэмжээний цар хүрээг өсгөлөө гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд орон нутагт энэхүү уралдааныг амжилттай зохион байгуулсан аймгийн удирдлагуудад баяр хүргэлээ.

0 Сэтгэгдэл