Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Монгол, Туркийн статистикчид хамтран ажиллана
Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид тавдугаар сарын 28 - 30–ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсад зочилж, хоёр улсын статистикийн байгууллагуудын хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан ажлын биелэлтийг дүгнэж, цаашдын төлөвлөгөө, зорилтоо тодорхойлов.
Ажиллах хүч, жендер, ядуурал, хүн амын болон уул уурхай, эрчим хүчний статистикийг боловсронгуй болгох, мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах, мэдээлэл цуглуулах ажлыг сайжруулах зэрэг чиглэлээр өнгөрсөн жилд хамтран ажиллаж, манай статистикийн ажилтнууд 5 удаа тус улсад очиж туршлага судалсан бол Туркийн 10 мэргэжилтэн Монголд ирж судалгаа хийснийг С.Мэндсайхан дурдаад цаашид статистикийн төв ба орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам өргөтгөн хөгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийллээ.
Туркийн Статистикийн институтын дарга ноён Бирол Айдемир манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар тодорхой ярьж танилцуулав. Мөн 2013 онд Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурснаа дурсаж, түүнийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо хэлэв.
Уулзалт ярилцлагад Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишиг оролцож, хоёр улсын харилцааны талаар товч мэдээлэл хийлээ.
Мөн манай төлөөлөгчид нийслэл Анкара болон Невшехир, Истанбул хотын статистикийн байгууллагын ажилтай танилцаж, түүх, дурсгалын газруудыг үзэж сонирхов,
Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид тавдугаар сарын 28 - 30–ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсад зочилж, хоёр улсын статистикийн байгууллагуудын хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан ажлын биелэлтийг дүгнэж, цаашдын төлөвлөгөө, зорилтоо тодорхойлов.Ажиллах хүч, жендер, ядуурал, хүн амын болон уул уурхай, эрчим хүчний статистикийг боловсронгуй болгох, мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах, мэдээлэл цуглуулах ажлыг сайжруулах зэрэг чиглэлээр өнгөрсөн жилд хамтран ажиллаж, манай статистикийн ажилтнууд 5 удаа тус улсад очиж туршлага судалсан бол Туркийн 10 мэргэжилтэн Монголд ирж судалгаа хийснийг С.Мэндсайхан дурдаад цаашид статистикийн төв ба орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам өргөтгөн хөгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл