Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Хөлбөмбөгийн ДАШТ түүх
Хөлбөмбөгийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тохиолдуулан сая сая хөгжөөн дэмжигчтэй энэ спортын ДАШТ-ий сонирхолтой баримтуудаас хүргэж байна. Өмнөх дугаарт анхны дэлхийн аваргын талаар хүргэж байсан билээ. Харин энэ удаад 1934-1950 оны дэлхийн аваргын түүхийг сонирхуулъя.
Хоёр дахь удаагийн ДАШТ 1934 оны тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10-ны хооронд Италид болж байв.
Энэ тэмцээнд 32 баг оролцох хүсэлтээ ирүүлсэн ч зохион байгуулагч орон ердөө 16-г нь сонгон авч олимпын системээр өрсөлдүүлсэн юм. Тэмцээн ердөө хоёр долоо хоног үргэлжилж, багууд 17 тоглолт хийсэн байдаг. Энэ дэлхийн аваргаас эхлэн түүхэнд анх удаа хүрэл медалийн төлөөх тоглолт хийх болсон гэдэг.
Аргентины шигшээ багийн довтлогч Луис Фелипе Монти хоёр дэлхийн аваргын финалд дараалан өөр багийн бүрэлдэхүүнд тоглосон анхны тоглогч болов. Тэрээр Аргентиний шигшээ багийн бүрэлдэхүүнд анхны ДАШТ-ээс мөнгө, харин Италийн шигшээд тоглож алт хүртсэн тамирчин юм.
Шөвгийн наймд Итали-АНУ-ыг 7:1 харьцаатай хожсон нь хоёр дахь дэлхийн аваргын хамгийн олон гоол орсон тоглолт болж байв. Тэмцээний мэргэн буучаар Чехословак улсын тоглогч Неедлы таван бөмбөг оруулж шалгарч байжээ. Финалд үлдсэн Итали, Чехословакийн багууд долоо хоног амарсны эцэст аваргын тулаанаа хийж анх удаа нэмэлт цагт аварга баг тодорч Итали-Чехословакийг 2:1 харьцаатай хожсон.
Итали 1934
Хөлбөмбөгийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тохиолдуулан сая сая хөгжөөн дэмжигчтэй энэ спортын ДАШТ-ий сонирхолтой баримтуудаас хүргэж байна. Өмнөх дугаарт анхны дэлхийн аваргын талаар хүргэж байсан билээ. Харин энэ удаад 1934-1950 оны дэлхийн аваргын түүхийг сонирхуулъя.Хоёр дахь удаагийн ДАШТ 1934 оны тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10-ны хооронд Италид болж байв.

0 Сэтгэгдэл