Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
БНХАУ-ын зарим хотод Монголын виз олгохгүй байна
БНХАУ-ын Бээжин хотод манай улсын Элчин сайдын яам, Эрээн, Хөх хот, Хонконг зэрэг хотод дипломат консулын газар ажиллаж байна. Харин өнгөрсөн долоо хоногоос хойш Бээжин, Эрээн хотоос манай улсын виз хүссэн гадаадын иргэдэд виз олгохгүй байгаа талаар мэдээлэл гарлаа. Серверийн гэмтлээс үүдэлтэй гэх энэ мэдээллийн дагуу бид Гадаад харилцааны яамнаас тайлбар мэдээлэл хүссэн ч албан ёсны байр сууриа илэрхийлсэнгүй. Гэхдээ “Сервер биш сайт ажиллахгүй байгаа. Засч байгаа учраас хэвийн байдалдаа орно” гэж хэлсэн юм.
Харин Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны холбогдох хүмүүс визны программд эвдрэл гарсан учраас сүүлийн гурав хоногийн турш виз олгоогүй гэдгийг хэлжээ. Дээрх программ нь БНХАУ-д суугаа элчин сайдын яам Гадаад харилцааны яамтай холбогдож виз хүссэн иргэний мэдээлэл солилцох, холбогдох дүрэм журмын дагуу виз олгох учиртай программ аж. Тиймээс виз олгох ажлыг явуулахгүй байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар хэдэн хүний виз хүлээгдээд байгаа нь тодорхойгүй байна.
БНХАУ-ын Бээжин хотод манай улсын Элчин сайдын яам, Эрээн, Хөх хот, Хонконг зэрэг хотод дипломат консулын газар ажиллаж байна. Харин өнгөрсөн долоо хоногоос хойш Бээжин, Эрээн хотоос манай улсын виз хүссэн гадаадын иргэдэд виз олгохгүй байгаа талаар мэдээлэл гарлаа. Серверийн гэмтлээс үүдэлтэй гэх энэ мэдээллийн дагуу бид Гадаад харилцааны яамнаас тайлбар мэдээлэл хүссэн ч албан ёсны байр сууриа илэрхийлсэнгүй. Гэхдээ “Сервер биш сайт ажиллахгүй байгаа. Засч байгаа учраас хэвийн байдалдаа орно” гэж хэлсэн юм. Харин Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны холбогдох хүмүүс визны программд эвдрэл гарсан учраас сүүлийн гурав хоногийн турш виз олгоогүй гэдгийг хэлжээ. Дээрх программ нь БНХАУ-д суугаа элчин сайдын яам Гадаад харилцааны яамтай холбогдож виз хүссэн иргэний мэдээлэл солилцох, холбогдох дүрэм журмын дагуу виз олгох учиртай программ аж. Тиймээс виз олгох ажлыг явуулахгүй байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар хэдэн хүний виз хүлээгдээд байгаа нь тодорхойгүй байна.
0 Сэтгэгдэл
























