БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Дэлхийн зах зээл дээр никелийн үнэ огцом өслөө
Он гарсаар дэлхийн зах зээл дээр никелийн үнэ даруй 32 хувиар өссөн байна. Ингэснээр түүхий эдийн дотроо хамгийн том өсөлт болов. Зөвхөн үйлдвэрлэлд ашиглагддаг, зэвэрдэггүй никель яагаад ингэтэл үнэд орох болов гэсэн асуулт гарч ирнэ. Дэлхийд никелийн олборлолтоор тэргүүлдэг Индонези дотоодын никелийн олборлолт болон хайлуулах ажлыг идэвхжүүлэхийн тулд экспортлохыг түр хориглосноос болж ийнхүү нэмэгджээ.
Никель хайлуулах болон олборлох салбарт Индонези ба Филиппин улс тэргүүлдэг. Энэ хоёр улс дэлхийн зах зээлийн 18 хувийг хянадаг. Мэргэжилтнүүд никелийн үнийн огцом өсөлтийг Индонезийн тавьсан хориг ба Хятадын улам буурч буй эрэлт хоорондын тэмцэл гэж тодорхойлсон байна. Мөн никелийн өөр нэг том нийлүүлэгч болох Оросын эсрэг өрнөдийн орнууд хориг арга хэмжээ авч магадгүй болсон нь үнэ өсөхөд давхар нөлөөлсөн бололтой. Ямар ч байсан ойрын хугацаанд үнэ унахгүй, тогтмол байна. Үүнээс үүдэн никель нь ихээхэн ашигтай хөрөнгө оруулалт болж хувираад байна. Нэгэн судлаач үнийн огцом өсөлтөөс болоод никелийг 2014 оны шинэ алт гэж нэрлэх болж. Ихэнх орон зээлээ баталгаажуулахдаа алт ашигладаг бол Хятад нь никель гэх мэт аж үйлдвэрийн металл ашиглаж байна гэжээ.
Хайлуулсан цэвэр никелийн үнэ ингэж өснө гэдэг түүхий эдийнх нь үнэ дагаад л өссөнийг илтгэнэ. Манай улсад никелийн орд газар ч цөөнгүй бий. Тэгэхээр дэлхийн зах зээлийн ханшийг дагаад никель олборлож компаниудын ашиг ч огцом нэмэгдэж байгаа нь ойлгомжтой. Харин бид гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас олон улсын хэд хэдэн бирж дээрх үнийг харьцуулан жишиг үнэ гаргаж татвар авдаг. Тэгвэл сүүлийн хэдэн сарын турш тогтмол өссөөр “2014 оны алт” гэгдэх болсон никелийн түүхий эдээс авдаг татвараа цаг тухайд нь өөрчилж, хүндхэн байдалд ороод байгаа төсөвтөө нэмэр болж чадах болов уу?
Он гарсаар дэлхийн зах зээл дээр никелийн үнэ даруй 32 хувиар өссөн байна. Ингэснээр түүхий эдийн дотроо хамгийн том өсөлт болов. Зөвхөн үйлдвэрлэлд ашиглагддаг, зэвэрдэггүй никель яагаад ингэтэл үнэд орох болов гэсэн асуулт гарч ирнэ. Дэлхийд никелийн олборлолтоор тэргүүлдэг Индонези дотоодын никелийн олборлолт болон хайлуулах ажлыг идэвхжүүлэхийн тулд экспортлохыг түр хориглосноос болж ийнхүү нэмэгджээ. Никель хайлуулах болон олборлох салбарт Индонези ба Филиппин улс тэргүүлдэг. Энэ хоёр улс дэлхийн зах зээлийн 18 хувийг хянадаг. Мэргэжилтнүүд никелийн үнийн огцом өсөлтийг Индонезийн тавьсан хориг ба Хятадын улам буурч буй эрэлт хоорондын тэмцэл гэж тодорхойлсон байна. Мөн никелийн өөр нэг том нийлүүлэгч болох Оросын эсрэг өрнөдийн орнууд хориг арга хэмжээ авч магадгүй болсон нь үнэ өсөхөд давхар нөлөөлсөн бололтой. Ямар ч байсан ойрын хугацаанд үнэ унахгүй, тогтмол байна. Үүнээс үүдэн никель нь ихээхэн ашигтай хөрөнгө оруулалт болж хувираад байна. Нэгэн судлаач үнийн огцом өсөлтөөс болоод никелийг 2014 оны шинэ алт гэж нэрлэх болж. Ихэнх орон зээлээ баталгаажуулахдаа алт ашигладаг бол Хятад нь никель гэх мэт аж үйлдвэрийн металл ашиглаж байна гэжээ.
Хайлуулсан цэвэр никелийн үнэ ингэж өснө гэдэг түүхий эдийнх нь үнэ дагаад л өссөнийг илтгэнэ. Манай улсад никелийн орд газар ч цөөнгүй бий. Тэгэхээр дэлхийн зах зээлийн ханшийг дагаад никель олборлож компаниудын ашиг ч огцом нэмэгдэж байгаа нь ойлгомжтой. Харин бид гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас олон улсын хэд хэдэн бирж дээрх үнийг харьцуулан жишиг үнэ гаргаж татвар авдаг. Тэгвэл сүүлийн хэдэн сарын турш тогтмол өссөөр “2014 оны алт” гэгдэх болсон никелийн түүхий эдээс авдаг татвараа цаг тухайд нь өөрчилж, хүндхэн байдалд ороод байгаа төсөвтөө нэмэр болж чадах болов уу?
0 Сэтгэгдэл
























