Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
О.Эрдэнэбулган: Цайдам нуур, Гацууртын ордыг эзэмшигчдийн хүсэлтээр стратегийн ордод авна

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулганаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Стратегийн ордод  шинээр оруулах долоон  ордоос  хоёр нь үлдлээ. Тэр таван орд яагаад стратегийн гэсэн жагсаалтад орохоос хасагдасан юм бол?
-Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт тухайн ордыг эзэмшиж буй компани төртэй хамтарч эзэмших сонирхолтой байдаг. Ингэж ажиллах гол ая холбогдол нь төрийн оролцоо нь хөрөнгө оруулагчдад том баталгаа болдог. Энэ нь компаниуд эзэмшиж буй ордоо стратегид оруулж төртэй хамтрах сонирхолтой болгож буй юм. Хоёрдугаарт стратегийн 15 ордоос бусад томоохон ордыг  төр хүчээр авах, эзэмших сонирхол байдаггүй. Иймд тухайн компанийн хүсэлт гаргавал хамтран эзэмшиж стратегийн ордод оруулна.

-Цайдам нуур, Гацуур­тын ордыг стратегийн ордод оруулснаар манай улсын эдийн засагт ямар үр ашиг өгөх вэ?
-Цайдам нуурын нүүрсний ордыг “Цэцэнс Майнинг энд Энержи” компани эзэмш­дэг. Энэ компани нүүрс хий­жүүлэх, шингэрүүлэх  тө­сөл хэрэгжүүлэхээр ажил­лаж буй юм билээ. Тэгээд төр­тэй хамтарч ажиллах санал тавьж байгаа. Га­цууртын орд 50-60 орчим тонн алтны нөөцтэй. Үүнийг ашиглахын тулд хамтран ашиглах санал тавьсан. Үүнд ойролцоогоор 300 орчим сая ам.долларын нэмж оруулах шаардлагатай. Мөн “Бороо гоулд” компанийн үйл ажиллагаа цааш үргэлжлэх юм. Бороогийн алтны ордын нөөц одоо дуусч байгаа.

-Гацууртын орд “урт нэртэй  хуулийн” хориг­лосон хүрээнд багтсан. Үү­нээс гарах бизнесийн арга гэж бий. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-“Урт нэртэй хууль” 2009 онд баталсан. Энэ хуу­лийг гарахаас өмнө ту­хайн компани лиценз эзэм­шиж хайгуул хийж бай­сан. Тэгэхээр Монгол Улс зөв­шөөрөл олгоод үйл ажил­лагаа явуулсны дараа шинэ хууль гаргаж үгүйсгэж бо­лохгүй. Хууль эргэж үйл­чил­дэггүй. Нөгөө талаар нөөц нь тогтоогдсон ийм том ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэж боддог. Байгаль орчин нөхөн сэргээлтийг дээд зэргээр ханган ажиллах шаардлага тавьж байгаа.

-Оюу толгойн шинэ­чилсэн ТЭЗҮ юу болж бай­на вэ. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалт зэсийн үнээс хамаарна гэж байгаа?
-Одоогоор Оюу толгой далд уурхайгаа ашиглах ТЭЗҮ-ээ ид  хийж байна.  Ирэх сард багтааж дуусгана. Ингээд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэл­цээд дүгнэлтээ гаргана. Далд уурхайн үйл ажиллагааг санхүүжүүлэх  боломжтой олон улсын 15 томоохон банк санхүүжилтээ хойшлуулж, ирэх есдүгээр сарын 30 хүртэл хүлээх болсон. Тэгээд ТЭЗҮ-г баталсны дараа санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ нотолсон.

-Энэ онд уул уурхайн компаниуд хэдэн га тал­байд нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө гаргасан бэ?
-Үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн бүх компани нөхөн сэргээлт хийх ёстой. Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт  бичигт бүх компанид уурхай нээсэн өдрөөс нөхөн сэргээлт хийх шаардлага тавьж байгаа.
0 Сэтгэгдэл
Энэ нөхрийн гарын хөдөлгөөн нь хүртэл Сү.Батболдынхтой адилхан юм.
boroo gold shig bai ldaa
Тэднээс асууж, зоволгоо авдаг юмуу? Монголын газар нутагт, баялгыг нь ард тумэн биш гадаад дотоодын булэг луйварчид , нам мэддэг юмуу?? Та нар модхон ард тумнии шуухээр орношуу!!!
Хамгийн их уншсан