БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Google” автомат жолоодлоготой машин үйлдвэрлэнэ
“Google” компани бие даасан автомат жолоодлоготой бага оврын машин үйлдвэрлэж эхлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Машин бүрэн автомат учраас жолоо, хурд ба тормозны гишгүүр гэж байхгүй. Үүний оронд зөвхөн “хөдлөх-зогсох” гэсэн ганц л товчлууртай. Ийм машины эзэн машиндаа суугаад очих газрын байршлыг заагаад “хөдлөх” товч дарахад л хангалттай. Ухаалаг машин бусдыг нь өөрөө хийнэ. Харин эзэн нь хүссэн газраа очих зуур нөүтбүк дээр ажиллахаас эхлээд унтах хүртэл юу дуртайгаа хийх боломжтой юм гэнэ.
Гэхдээ энэ салбарт ажилладаг зарим судлаач илүү шүүмжлэлтэй ханджээ. Тэд ийм машин олноор үйлдвэрлэвэл хөдөлгөөнд оролцдог машины тоо огцом нэмэгдэж, хотуудын цар хүрээ улам бүр тэлэх аюултай гэж анхааруулсан байна.
“Google” машины туршилтын хувилбар хотын ердийн замаар сая гаруй км зам туулжээ. “Google” компани нь эхний ээлжинд 200 ширхэг ухаалаг машин үйлдвэрлэхээр зэхсэн байна.
Машины талаар хүмүүст илүү нааштай сэтгэгдэл төрүүлэхийн тулд нүдэнд дулаахан дизайнтай хийсэн аж.
“Google” компани бие даасан автомат жолоодлоготой бага оврын машин үйлдвэрлэж эхлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Машин бүрэн автомат учраас жолоо, хурд ба тормозны гишгүүр гэж байхгүй. Үүний оронд зөвхөн “хөдлөх-зогсох” гэсэн ганц л товчлууртай. Ийм машины эзэн машиндаа суугаад очих газрын байршлыг заагаад “хөдлөх” товч дарахад л хангалттай. Ухаалаг машин бусдыг нь өөрөө хийнэ. Харин эзэн нь хүссэн газраа очих зуур нөүтбүк дээр ажиллахаас эхлээд унтах хүртэл юу дуртайгаа хийх боломжтой юм гэнэ.Гэхдээ энэ салбарт ажилладаг зарим судлаач илүү шүүмжлэлтэй ханджээ. Тэд ийм машин олноор үйлдвэрлэвэл хөдөлгөөнд оролцдог машины тоо огцом нэмэгдэж, хотуудын цар хүрээ улам бүр тэлэх аюултай гэж анхааруулсан байна.
“Google” машины туршилтын хувилбар хотын ердийн замаар сая гаруй км зам туулжээ. “Google” компани нь эхний ээлжинд 200 ширхэг ухаалаг машин үйлдвэрлэхээр зэхсэн байна.
Машины талаар хүмүүст илүү нааштай сэтгэгдэл төрүүлэхийн тулд нүдэнд дулаахан дизайнтай хийсэн аж.
0 Сэтгэгдэл
























