Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Сөрөг хүчний удирдагчид эх орноосоо урвасан ял тулгалаа
Тайландад тав хоногийн өмнө төрийн эргэлт хийж бүх эрх мэдлийг гартаа аваад байсан армийн удирдлага сөрөг хүчний удирдагч Сутхеп Тхыауксаныг дөрвөн хоног саатуулсны эцэст прокурорын газар шилжүүлсэн байна. Тайландыг олон сарын турш хамарсан улс төрийн хямралын үеэр Сутхеп сөрөг хүчнийг удирдаж байсан юм. Түүнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эх орноосоо урвасан, төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр ял тулгаад байсан ч олон мянган дэмжигчдийнх нь дундаас баривчлах гэхэд хүний амь хохирох аюултай тул хойшлуулаад байсан аж.
Армийнхан төрийн эргэлт хийсэн даруйдаа “Энх тайван ба эмх журмын төлөөх үндэсний зөвлөл” гэгчийг байгуулан бүх эрх мэдлийг гартаа авсан. Өчигдөр Тайландын хаан энэхүү Үндэсний зөвлөлийг дэмжиж, тэргүүнээр нь армийн Ерөнхий командлагч Прают Чан Очаг томилж байгааг албан ёсоор мэдэгдсэн. Ингэснээр армийнханы байгуулсан түр засгийн газар нь ёс төдий ч гэлээ дээд удирдлагаар хүлээн зөвшөөрөгдсөн болж байгаа нь цаашдын үйл ажиллагаанд нь эергээр нөлөөлөх нь гарцаагүй. Тайландчууд хаанаа бурханчлан дээдэлдэг бөгөөд өнгөрсөн жилийн сүүлээр хааны төрсөн өдөр болоход сөрөг хүчин хааныгаа хүндэлж буйгаа илэрхийлэн эсэргүүцлийн арга хэмжээг түр зогсоосон удаатай.
Харин армийн шинэ Засгийн газрын тэргүүн болсон Прают Чан Оча нь мэдэгдэл хийж арми, цэргийн албан хаагчдын эсрэг хүч хэрэглэх гэсэн бүх л оролдлогыг туйлын хатуугаар дарах болно гэдгээ анхааруулав.

0 Сэтгэгдэл