Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Г.Сэрээнэндорж: Хөдлөх бүрэлдэхүүний парад хийнэ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур өнгөрч буй төмөр замыг хүн тээвэрт ашиглахаар, зориулалт бүхий рэйлбусыг Амгалан-Толгойтын чиглэлд ирэх сарын 6-наас эхлэн үйлчилгээнд явуулахаар болсон. Харин үүнээс урьдаж, рэйлбусыг танилцуулах журмаар орон нутгийн аялалд гаргаад байгаа юм. Урд чиглэлийн буюу Улаанбаатар-Сайншанд чиглэлд рэйлбус энэ сарын 21-нд явсан бол дараа өдөр нь Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд зорчсон юм. Бид рэйлбусыг Зүүнхараа өртөөнд түр саатахад Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг тосч, иргэдийн сэтгэгдэл ямар байгааг сонирхсон юм. “УБТЗ” ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж “Рэйлбус гэж шинэ хөдлөх бүрэлдэхүүнийг бид энэ сарын 16-нд оруулж ирсэн. Удахгүй хотынхоо нэрээр овоглосон Улаанбаатар төмөр замын түүхт 65 жилийн ой болох гэж байна. Үүнийг угтсан олон арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн. Тэдгээрийн нэг нь рэйлбус болон ОХУ-аас авсан шинэ 15 вагон юм. Бид дээрх хөдлөх бүрэлдэхүүнүүдийг анх удаа, төмөр замчиддаа болон орон нутгийн иргэддээ танилцуулж явна. Бидний явсан газраар хүн бүхэн сайхан угтаж авлаа. Зогссон газар бүртээ иргэддээ чөлөөтэй танилцах боломж олгож байгаа нь тэдэнд их сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Удахгүй Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 65 жилийнхээ ойд хөдлөх бүрэлдэхүүний парад явуулахаар бэлтгэл хангаж байгаа. Нэг ёсондоо, төмөр замд ашиглаж байсан бүх вагон, зүтгүүрийг Толгойтоос-Улаанбаатар хүртэл явуулна. Иргэдийг очиж, өргөнөөр сонирхохыг урьж байна” хэмээв.
Энэ үүрэг гүйцэтгэгч нөхөр хуучин мэргэшсэн бүх дарга нарыг намын харьяалалаар нь болон үзэл бодол таарахгүй шалтгаанаар ажлаас халж Ардчилалын гэсэн хүн болгоныг даргаболгож байгаа хүн дээ. холбооны дөнгөж төгсөж ирсэн инженерийг албаны даргаар, автын механикийг ангийн даргаар, орост ТМС төгссөн өрлөгчинг барилгын салбарын даргаар ... гэх мэт бужигнуулж байга нөхөр шүү. Тиймдээ ч даргаар жинхлэхгүй байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур өнгөрч буй төмөр замыг хүн тээвэрт ашиглахаар, зориулалт бүхий рэйлбусыг Амгалан-Толгойтын чиглэлд ирэх сарын 6-наас эхлэн үйлчилгээнд явуулахаар болсон. Харин үүнээс урьдаж, рэйлбусыг танилцуулах журмаар орон нутгийн аялалд гаргаад байгаа юм. Урд чиглэлийн буюу Улаанбаатар-Сайншанд чиглэлд рэйлбус энэ сарын 21-нд явсан бол дараа өдөр нь Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд зорчсон юм. Бид рэйлбусыг Зүүнхараа өртөөнд түр саатахад Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг тосч, иргэдийн сэтгэгдэл ямар байгааг сонирхсон юм. “УБТЗ” ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж “Рэйлбус гэж шинэ хөдлөх бүрэлдэхүүнийг бид энэ сарын 16-нд оруулж ирсэн. Удахгүй хотынхоо нэрээр овоглосон Улаанбаатар төмөр замын түүхт 65 жилийн ой болох гэж байна. Үүнийг угтсан олон арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн. Тэдгээрийн нэг нь рэйлбус болон ОХУ-аас авсан шинэ 15 вагон юм. Бид дээрх хөдлөх бүрэлдэхүүнүүдийг анх удаа, төмөр замчиддаа болон орон нутгийн иргэддээ танилцуулж явна. Бидний явсан газраар хүн бүхэн сайхан угтаж авлаа. Зогссон газар бүртээ иргэддээ чөлөөтэй танилцах боломж олгож байгаа нь тэдэнд их сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Удахгүй Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 65 жилийнхээ ойд хөдлөх бүрэлдэхүүний парад явуулахаар бэлтгэл хангаж байгаа. Нэг ёсондоо, төмөр замд ашиглаж байсан бүх вагон, зүтгүүрийг Толгойтоос-Улаанбаатар хүртэл явуулна. Иргэдийг очиж, өргөнөөр сонирхохыг урьж байна” хэмээв.
0 Сэтгэгдэл
Замчин
мэргэжлийн удирдлагыг бүгдийн намын харьяалаар ажлаас халдаг улаан ардчилагч Сэрээ барьсан гамин
2014.05.26
2014.05.26























