Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
“Роснефть” нэг сая тонн бүтээгдэхүүнээ нэг тэрбум ам.доллараар нийлүүлнэ
Оросын “Роснефть” компани Монгол Улсын зах зээлд нийлүүлэх нефть бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, Санкт-Петербургт болсон Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монголын талтай таван жилийн хугацаатай хоёр ч гэрээ байгуулсан байна. Гэрээгээр Монголын шатахуун импортлогч “Магнай трейд” болон “Шунхлай” группт 2014 оны зургадугаар сараас 2019 оны тавдугаар сар хүртэл нийтдээ нэг сая тонн нефть бүтээгдэхүүнийг нэг тэрбум ам.доллараар нийлүүлэхээр гарын үсэг зуржээ.
“Роснефть” Монголын шатахуун импортолдог бусад аж ахуйн нэгжүүдтэй ч ийм гэрээ байгуулж, манай зах зээлийг нефтийн бүтээгдэхүүнээр хангахад бэлэн байгаа гэнэ. Бусад аж ахуйн нэгжүүд нь Монголын шатахууны зах зээлийн бусад аж ахуйн нэгжтэй гарын үсэг зурахаар харилцан тохиролцоод байгаа гэж “Роснефть” мэдээлж байна. Нийлүүлэх бүтээгдэхүүн хэрэглэгчдэд шууд хүрэх учраас энэ нь талуудын хооронд эдийн засгийн хувьд хамгийн таатай гэрээ болж байгаа юм.
Үүний зэрэгцээ эдийн засгийн энэ чуулга уулзалтын хүрээнд Оросын “Роснефть” нийгэмлэг, Монгол Улсын Газрын тосны газар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Баримт бичигт “Роснефть” компанийн ерөнхийлөгч Игорь Сечин, Монгол Улсын Газрын тосны хэрэг эрхлэх газрын тэргүүн Гунгаажавын Өлзийбүрэн нар гарын үсэг зурав.
Хэлэлцээрээр талууд Монголын нефть бүтээгдэхүүнээр хангах салбарын дэд бүтцийг хөгжүүлэх төлөв болон Монголын газар нутаг дахь нефтийн болон хийн ордыг ашиглах асуудлыг тохиролцсон байна.
Оросын “Роснефть” компани Монгол Улсын зах зээлд нийлүүлэх нефть бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, Санкт-Петербургт болсон Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монголын талтай таван жилийн хугацаатай хоёр ч гэрээ байгуулсан байна. Гэрээгээр Монголын шатахуун импортлогч “Магнай трейд” болон “Шунхлай” группт 2014 оны зургадугаар сараас 2019 оны тавдугаар сар хүртэл нийтдээ нэг сая тонн нефть бүтээгдэхүүнийг нэг тэрбум ам.доллараар нийлүүлэхээр гарын үсэг зуржээ. “Роснефть” Монголын шатахуун импортолдог бусад аж ахуйн нэгжүүдтэй ч ийм гэрээ байгуулж, манай зах зээлийг нефтийн бүтээгдэхүүнээр хангахад бэлэн байгаа гэнэ. Бусад аж ахуйн нэгжүүд нь Монголын шатахууны зах зээлийн бусад аж ахуйн нэгжтэй гарын үсэг зурахаар харилцан тохиролцоод байгаа гэж “Роснефть” мэдээлж байна. Нийлүүлэх бүтээгдэхүүн хэрэглэгчдэд шууд хүрэх учраас энэ нь талуудын хооронд эдийн засгийн хувьд хамгийн таатай гэрээ болж байгаа юм.
Үүний зэрэгцээ эдийн засгийн энэ чуулга уулзалтын хүрээнд Оросын “Роснефть” нийгэмлэг, Монгол Улсын Газрын тосны газар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Баримт бичигт “Роснефть” компанийн ерөнхийлөгч Игорь Сечин, Монгол Улсын Газрын тосны хэрэг эрхлэх газрын тэргүүн Гунгаажавын Өлзийбүрэн нар гарын үсэг зурав.
Хэлэлцээрээр талууд Монголын нефть бүтээгдэхүүнээр хангах салбарын дэд бүтцийг хөгжүүлэх төлөв болон Монголын газар нутаг дахь нефтийн болон хийн ордыг ашиглах асуудлыг тохиролцсон байна.
0 Сэтгэгдэл























