Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Шилдэг нийтлэл нэвтрүүлгийн уралдаан зарлалаа
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн эвлэл хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” сэдэвт телевиз, сонин, сайт, радиогийн нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлажээ.
Бүтээлийг Онцгой байдлын ерөнхий газрын nema@nema.gov.mn, Сэтгүүлчдийн эвлэлийн Mseonline@yahoo.com хаягаар ирэх сарын 1-нийг хүртэлх хугацаанд хүлээж авах гэнэ. Уралдааны комисс ирүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийг зургадугаар сарын 2-6-нд шалгаруулж, гурав хоногийн дараагаар нийтэд мэдээлэх юм. Уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах ажиллагааг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн үеэр буюу 6 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна.
Уралдаанд ирүүлсэн телевиз, сонин, сайт, радиогийн нийтлэл, нэвтрүүлгээс тус бүр гурван байр шалгаруулна. Телевизийн бүтээлд 900-400 мянган төгрөгийн шагнал хүртээх бол сонин, сэтгүүлийн нийтлэл мөн хэмжээний шагнал дагалдах юм. Харин сайтын бүтээлийг 500-200 мянган төгрөгөөр мялааж, радиогийн нэвтрүүлэгт 300-100 мянган төгрөгийг урамшуулал болгон олгох аж.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн эвлэл хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” сэдэвт телевиз, сонин, сайт, радиогийн нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлажээ.Бүтээлийг Онцгой байдлын ерөнхий газрын nema@nema.gov.mn, Сэтгүүлчдийн эвлэлийн Mseonline@yahoo.com хаягаар ирэх сарын 1-нийг хүртэлх хугацаанд хүлээж авах гэнэ. Уралдааны комисс ирүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийг зургадугаар сарын 2-6-нд шалгаруулж, гурав хоногийн дараагаар нийтэд мэдээлэх юм. Уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах ажиллагааг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн үеэр буюу 6 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна.
Уралдаанд ирүүлсэн телевиз, сонин, сайт, радиогийн нийтлэл, нэвтрүүлгээс тус бүр гурван байр шалгаруулна. Телевизийн бүтээлд 900-400 мянган төгрөгийн шагнал хүртээх бол сонин, сэтгүүлийн нийтлэл мөн хэмжээний шагнал дагалдах юм. Харин сайтын бүтээлийг 500-200 мянган төгрөгөөр мялааж, радиогийн нэвтрүүлэгт 300-100 мянган төгрөгийг урамшуулал болгон олгох аж.
0 Сэтгэгдэл
























