Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авч уулзав
ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Эдийн засгийн чуулганы урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, талууд хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа болон эдийн засгийн асуудлаар санал солилцон, төмөр зам, хоёр орны хамтарсан үйлдвэрүүд зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Орос улс бол эртний уламжлалт найрсаг харилцаатай ард түмэн. Орос улстай харилцах харилцаа бол Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд уламжлалт харилцаагаа цаашид улам илүү хөгжүүлэхийг бид ямагт эрхэмлэдэг гэдгийг онцолсон.
Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг төмөр зам, Монгол Оросын хамтарсан аж ахуй нэгжийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцсоноо ОХУ-ын Ерөнхийлөгчид дуулгасан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шанхайн уулзалтын үеэр Халхын голын 75 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг урьсаныг Ерөнхий сайд дахин нотолж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүрэлцэн очих боломжийг бүрдүүлэхээ илэрхийлсэн байна.
Энэхүү уулзалтаар хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг ярилцах, шаардлагатай тохиолдолд Монгол улсын нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудалд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцоллоо.
ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Эдийн засгийн чуулганы урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, талууд хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа болон эдийн засгийн асуудлаар санал солилцон, төмөр зам, хоёр орны хамтарсан үйлдвэрүүд зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан байна.

0 Сэтгэгдэл