Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
МЗХ 3000 мод тарьж нийслэлдээ хамгийн том хөрөнгө оруулалтыг хийхээр явлаа
Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр МЗХ-ны гүйцэтгэх хорооны бүх ажилчид, МЗХ-ын дэргэдэх клубууд, Эрдэнэ сумын МСҮТ-ийн 100 залуучууд Багануур дүүрэгт 3000 мод тарьж байгаа нь нийслэлд өмнө нь тарьж байгаагүй хамгийн олон мод байлаа. Модоо тарьчаад орхих бус сайн дурын 35 залуучууд зун, намрын турш услаж, тордож, цаашдын ургах үйл явцад хяналт тавьж ажиллах юм байна. МЗХ залуучуудаа эрүүл, эко орчин нөхцөлд тав тухтай амьдрах нөхцөл боломжийг залуучууд өөрсдөө бүрдүүлж, бий болгох, өөрийн гараар бүтээх тэрхүү боломжийг нь нээж өгч байгаа нь сайшаалтай. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийнхөө хүрээнд нийслэлээ эко хот болгох, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хүрээнд эко бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн мод тарих үйл ажиллагаа залуучуудаа уриалах бас нэгэн тод жишээ болж байгаа юм. МЗХ-оос санаачлан эхлүүлж байгаа энэхүү ажил цаашид илүү өргөн хүрээг хамарч, залуучууд дундах мод тарих хамгийн том “давалгаа” болно байх гэдэгт итгэлтэй байна.

0 Сэтгэгдэл