Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Хүүхдийн баяраар Чингисийн талбайг 12 жилээр гоёно
Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тайз засал, декораци, талбайн чимэглэлийн хувьд онцлогтойгоор зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тодруулбал, Чингисийн талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлахаар зураг гарсан бөгөөд тайз нь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтой, талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулахаар болжээ. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна. Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулна. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор, МУГЖ Т.Ариунаа нар оролцон ая дуугаа өргөх юм. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой. Хүүхдийн баярын албан ёсны арга хэмжээ 6 дугаар сарын 1-нд 11:00 цагаас эхэлнэ.
Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тайз засал, декораци, талбайн чимэглэлийн хувьд онцлогтойгоор зохион байгуулахаар төлөвлөж байна.Тодруулбал, Чингисийн талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлахаар зураг гарсан бөгөөд тайз нь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтой, талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулахаар болжээ. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна. Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулна. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор, МУГЖ Т.Ариунаа нар оролцон ая дуугаа өргөх юм. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой. Хүүхдийн баярын албан ёсны арга хэмжээ 6 дугаар сарын 1-нд 11:00 цагаас эхэлнэ.
0 Сэтгэгдэл
























