Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
70 жилийн дараах хурим

Боб, Берни хоёр бүр 1940-өөд онд уулзалдаж, бүсгүй 14-тэй, залуу 16 настай байхаасаа л харилцан хайр сэтгэлтэй болж. Гэсэн ч хэдхэн жилийн дараа дэлхийн хоёрдугаар дайн тэдэнд садаа болж Боб дайнд мордсон байна. 18 настай Берни ч Их британийн зэвсэгт хүчний харьяа шархдагсдын эмнэлэгт сувилагчаар ажиллаж. Эхлээд тэр хоёр захидлаар харилцаж байсан ч сүүлдээ бүсгүйн ээж тэднийг амьдрал холбох хос биш хэмээн захидлыг нь нуудаг болсон байна.
Ингээд сураг тасарч дайны дараа Боб Хамфрис гэрлэж гурван хүүхдийн аав болсон бол Берни бас гэрлэн Шинэ Зеланд руу нүүж бас гурван хүүхэд гаргасан байна.
2011 онд Бернигийн охид Хамфрисыг Англидаа амьдарч байгааг мэдэж ээжтэйгээ холбоо бариулжээ. “Намайг утас авахад л тэр яагаад сураг тасарсан, юу тохиолдсон бэ гэж асуусан. Би харин юу ч хариулж чадалгүй зүгээр л уйлаад байлаа” гэж Берни ярьсан байна.

Ингээд хүүхдүүд нь Берниг Англи руу нь буцаахаар шийдсэнээр 89 настай Боб Хамфрис, 87 настай Берни хоёр хуримаа хийсэн байна. “Бид хоёр хоёулаа насан өндөр болж эрүүл мэнд ч муудсан. Магадгүй бид хамтдаа ганц хоёрхон жил амьдарч мэднэ. Гэхдээ л энэ хугацаа бидний амьдралын хамгийн аз жаргалтай мөч байх болно. Яг л залуу юм шиг санагдаж байна” гэж Берни хатагтай ярьжээ.
gegeeleg.....
goe yumaa eregtei ni uneheer hairtai baij dee.saihan tuuh sonsoh saihan shuu.

0 Сэтгэгдэл
2014.05.22
2014.05.22