УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Амралтын өдрүүдэд сумын начингууд хүч үзнэ
Монгол бөхийн өргөөнд ирэх бямба, ням гарагт дараалсан барилдааныг зохион байгуулахаар товлоод байна.
Тухайлбал, энэ сарын 24-нд "Нутгаа дуурсгана" барилдааны сумын заануудын шигшээ барилдаантай маргааш нь сар бүрийн уламжлалт сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаан болох аж. Уламжлалт барилдаанд бөхийн тоо хязгааргүй юм. Мөн Үндэсний спортын V их наадмын хүрээнд зохион байгуулж буй Морин жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах "Нутгаа дуурсгана" барилдааны хэсгийн барилдаанууд өнгөрсөн өдрүүдэд болсон. Улсын цолтны болон аймгийн цолтнуудын шигшээ барилдаан ирэх есдүгээр сард болох юм.
Сумын цолтой бөхчүүдийн шигшээ барилдаанд "А" хэсгээс Булган аймгийн Булганхангайн хүчтэн дэвжээ, Сэлэнгэ аймгийн Таванхан дэвжээ, "В" хэсгээс Завхан аймгийн Засагт ханы Завхан дэвжээ, Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ, "С" хэсгээс Ховд аймгийн Ховд дэвжээ, Увс аймгийн Увснуур дэвжээнийхэн шалгараад байгаа бөгөөд бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Булганхангайн хүчтэн дэвжээнээс сумын заан Г.Ганбаатар, Э.Энх-Амгалан, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, Д.Батдорж, Д.Пүрэвдорж, Таванханаас с.з Н.Ширчинхүү, С.Оргилбаатар, Д.Баясгалан, Б.Баатарболд, Х.Жанболат, Н.Батмөнх нар барилдана. Засагт ханы Завхан дэвжээнээс с.з Б.Чимэдвандан, Ё.Улсболд, С.Доёддорж, Т.Хайдавдорж, Д.Бат-Эрдэнэ, Д.Батхүрэл, Хантайшир дэвжээнээс с.з С.Жанчивдорж, Э.Даваажаргал, Л.Гантогоо, Ж.Одончулуун, Г.Батмөнх, Х.Дарамзагд, Ховдоос с.з Б.Баянмөнх, Г.Хишигбат, О.Очбат, Д.Заяатүшиг, Г.Анхжаргал, Н.Уртнасан, Увсаас с.з Н.Хүрэлсүх, Т.Эрхэмбаяр, Ж.Ням-Эрдэнэ, О.Түмэн, М.Улаанхүү, О.Баярцогт нарын хүчит бөхчүүд барилдах юм.
Монгол бөхийн өргөөнд ирэх бямба, ням гарагт дараалсан барилдааныг зохион байгуулахаар товлоод байна.Тухайлбал, энэ сарын 24-нд "Нутгаа дуурсгана" барилдааны сумын заануудын шигшээ барилдаантай маргааш нь сар бүрийн уламжлалт сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаан болох аж. Уламжлалт барилдаанд бөхийн тоо хязгааргүй юм. Мөн Үндэсний спортын V их наадмын хүрээнд зохион байгуулж буй Морин жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах "Нутгаа дуурсгана" барилдааны хэсгийн барилдаанууд өнгөрсөн өдрүүдэд болсон. Улсын цолтны болон аймгийн цолтнуудын шигшээ барилдаан ирэх есдүгээр сард болох юм.

0 Сэтгэгдэл