Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Сэрэлт”-ийн Бумаад хөшөө босгоно

“Сэрэлт” Монголын уран сайхны киноны Бумаагийн дүрээр үзэгч олны сэтгэлд хоногшин үлдсэн гавьяат жүжигчин Т.Цэвээнжавд зориулан хөшөө босгохоор болжээ.
1944 онд Улсын драмын эрдмийн театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Т.Цэвээнжав олон сайхан кинонд гол болон туслах дүр бүтээж, Монголын кино урлагт тодоос тод ул мөрөө үлдээсэн алтан үеийнхний нэг. Түүнийг “Сэрэлт”, “Хүргэн хүү”, “Энэ хүүхнүүд үү” кинонд бүтээсэн дүрээр нь үзэгч олон андахгүй. Мөн үндэсний болон орчуулгын сонгодог жүжгүүдэд ч чадварладаг тоглосон чансаатай жүжигчдийн нэг байсан билээ. Тиймээс ч нэрт жүжигчний хөшөөг босгохоор Улсын драмын эрдмийн театрын дэд захирал, төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд, Гавьяат жүжигчин Б.Тунгалаг нараар ахлуулсан уран бүтээлчид ажилдаа орсон гэнэ.
Т.Цэвээнжав агсны уугуул нутаг Дорнод аймгийн Матад сумын 90 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Ойн хүрээнд нутгаасаа төрөн гарсан алдартны хөшөөг ийн босгохоор болсон аж.

0 Сэтгэгдэл
zochin
bi bodohdoo tseweenjaw guaig altan uyiin aguu jujigchin gej boddog. odoo ch tuun shig jujiglej chaddag emegtei jujigchin baihgui gehedhelsdehgui biz.
2014.05.23