Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Гандан хийд аялал жуулчлалын улиралд бэлтгэж байна
Аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран Гандангийн тохижилт, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Уг ажлын эхлэл болгон өчигдөр нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Их сургуультай хамтран хийдэд бүх нийтийн цэвэрлэгээ хийж, мод тарилаа. Цэвэрлэгээнд аялал жуулчлалын ангийн 250 гаруй оюутан оролцжээ. Цаашид стандартын шаардлага хангасан тохилог бие засах газар ажиллуулах, хашаан дотор будаа зардаг, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлдэг иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, гол үзмэрүүдийг тайлбаржуулах, халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх ажыг хийхээр төлөвлөснөө нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Оюунзул ярив. Цаашид Гандангийн дэнжийг соёлын аялал жуулчлалын дүүрэг болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө ч нийслэлийн захиргаанаас боловсруулж байгаа билээ.

0 Сэтгэгдэл