БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Мерилин Монрог Кеннеди алсан гэв
Америкийн эрэн сурвалжлагч хоёр сэтгүүлчийн “Мерилин Монрог алсан нь: Хэргийг хаалаа” гэсэн ном худалдаанд гарсан дотор Холливудын сайхан хүүхэн үхлийн халдвар бүхий тарианаас болж үхсэн гэсэн байна. Сэтгүүлч Жей Марголис, Ричард Баскин нар энэ аллагын захиалагч нь тэр үеийн ерөнхийлөгч Жон Кеннедийн ах Бобби Кеннеди байсан гэж баталжээ. Тэрээр ердөө л Мерилинийг өөртэйгөө болон дүү Жон Кеннедитэй дурлалын роман үүсгэснээ ярьчихна гэж болгоомжлоод бүсгүйг хөнөөсөн гэнэ. “Ямар нэг дэмий яриа гарахаас сэргийлж Бобби бүхнийг гүйцээхээр шийдсэн нь тэр” гэж Кеннедийнн эгчийнх нь нөхөр жүжигчин Питер Лофорд хэлсэн гэнэ. Зохиогчид энэ хэрэгт Мерилинийг эмчилдэг сэтгэцийн эмчийг оролцсон байж магадгүй гэжээ.
Мерилин Монро, Жон Кеннеди хоёрын дурлалын роман 1962 оны шинэ жилийн оройн зоогоос эхэлж АНУ-ын ерөнхийлөгч жүжигчин бүсгүйн утасны дугаарыг аваад ердөө л маргааш нь утасдаж түүнийг Палм-Спрингс рүү хамт яваач гэж гуйсан байна.
Мерилиний нүүр будагч Мари Ирвин бол жүжигчин бүсгүйг амиа хорлосон гэдэгт итгэдэггүй нэгэн.
Юутай ч америкийн сайхан бүсгүй Мерилин Монрог 1962 оны наймдугаар сарын 5-нд Лос-Анжелосын Брентвуд дэх гэртээ үхсэн байхыг нь олсон юм. Ердөө 36 насандаа өөд болсон жүжигчний үхэл өнөө хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байгаа юм.
танд хэрэгтэй бүхийл мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно
yaldam tansag emzeg emegtei hvn gej iim bh yostoig haruulsan shan bvsgvi ym aa
shan hvvhen
бүх цаг үеийн хамгийн сайхан хөөрхөн бүсгүй шүү.
БОЛЬЁ ОО
Америкийн эрэн сурвалжлагч хоёр сэтгүүлчийн “Мерилин Монрог алсан нь: Хэргийг хаалаа” гэсэн ном худалдаанд гарсан дотор Холливудын сайхан хүүхэн үхлийн халдвар бүхий тарианаас болж үхсэн гэсэн байна. Сэтгүүлч Жей Марголис, Ричард Баскин нар энэ аллагын захиалагч нь тэр үеийн ерөнхийлөгч Жон Кеннедийн ах Бобби Кеннеди байсан гэж баталжээ. Тэрээр ердөө л Мерилинийг өөртэйгөө болон дүү Жон Кеннедитэй дурлалын роман үүсгэснээ ярьчихна гэж болгоомжлоод бүсгүйг хөнөөсөн гэнэ. “Ямар нэг дэмий яриа гарахаас сэргийлж Бобби бүхнийг гүйцээхээр шийдсэн нь тэр” гэж Кеннедийнн эгчийнх нь нөхөр жүжигчин Питер Лофорд хэлсэн гэнэ. Зохиогчид энэ хэрэгт Мерилинийг эмчилдэг сэтгэцийн эмчийг оролцсон байж магадгүй гэжээ. Мерилин Монро, Жон Кеннеди хоёрын дурлалын роман 1962 оны шинэ жилийн оройн зоогоос эхэлж АНУ-ын ерөнхийлөгч жүжигчин бүсгүйн утасны дугаарыг аваад ердөө л маргааш нь утасдаж түүнийг Палм-Спрингс рүү хамт яваач гэж гуйсан байна.
Мерилиний нүүр будагч Мари Ирвин бол жүжигчин бүсгүйг амиа хорлосон гэдэгт итгэдэггүй нэгэн.
Юутай ч америкийн сайхан бүсгүй Мерилин Монрог 1962 оны наймдугаар сарын 5-нд Лос-Анжелосын Брентвуд дэх гэртээ үхсэн байхыг нь олсон юм. Ердөө 36 насандаа өөд болсон жүжигчний үхэл өнөө хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байгаа юм.
0 Сэтгэгдэл
2014.05.23
2014.05.23
2014.05.23
2014.05.22
2014.05.22
























