Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Футволкон дээрээ хэлэх үгээ бичээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очоорой
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 5 сарын 24-ны өдөр “футволкны өдөр” арга хэмжээ болох гэж байна. Эмнести интернэшнл байгууллагаас хүн таныг үзэл бодлоо чөлөөтэй , шинэлэг байдлаар илэрхийлэх боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл та хэн нэгэнд, магадгүй төр засгийн шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст, эрхэм гишүүдэд хэлэх үг байгаа бол футволкон дээрээ бичээд энэ арга хэмжээнд очиж болох юм. Тархи толгойндоо бодож боловсруулсан, зүрх сэтгэлдээ хэлэхийг хүссэн тэр л үгээ та өмссөн футволкон дээрээ бичиж болно гэж ойлго. Энэ бол таны хэлэхийг хүссэн үгийг дамжуулж өгч байгаа сайн үйлс юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд футволк зарагдаж байх бөгөөд таны хэлэхийг хүссэн үгийг бичиж өгөх баг ч ажиллана. Тэгэхээр та бүхэн бэлэн футволк өмсөөд очиж ч болно, үгүй бол тэндээс очиж футволкоо аваад хэн нэгэнд дуулгах, хүргэх үгээ бичүүлж бас болох юм. Түүнчлэн танд бэлэн мессежтэй , зурагтай футволк байгаа бол өмсөөд зурагаа авахуулж www.amnesty.mn facebook рүү илгээж болох юмаа. Таны илэрхийлэл давдагдашгүй , содон хэрнээ , цаана гүн гүнзгий утга бүхий, бодол санаа төрүүлэхүйц байвал урамшуулан шагнана. Залуусаа, монголчуудаа та бид хайртай дотны хүмүүстэйгээ, гэр бүл найз нөхөдтэйгээ нэг өдөр хөгжилдөж , бас хажуугаар нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой. 5 сарын 24-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд уулзацгаая.

0 Сэтгэгдэл