Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Хоёр улсын нутгаар 3600 км аялах дугуйчид Баруун-Уртаас гараагаа эхэлнэ
Сүхбаатар аймгийн Соёл, спорт аялал жуулчлалын газрын Биеийн тамир спортын бэлтгэл сургалтын төвийн дарга, МҮОХ-ны гишүүн, дугуйн аяллын “Шилийн богд” клубын тэргүүн, дугуйн спортын мастер Ш.Энх-Амар уг аяллыг санаачлан зохион байгуулж байна.
Тэрбээр 20 жилийн өмнө Монгол орноо дугуйгаар тойрон аялж байжээ. Энэхүү аяллын 20 жилийн ойд зориулсан “Найрамдал-2014” дугуйн аяллын бэлтгэл ажил үндсэндээ хангагджээ.
Аяллын багийнхан ирэх сарын 1-нд уугуул нутаг Баруун-Урт хотын их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлж Монгол Улсынхаа нутгаар 2100 км, ОХУ-ын Буриадын нутгаар 1500 км замд дугуйгаар аялах юм. Энэ багт Монгол, Буриадын дугуйчид багтжээ. Монголын талаас багийн орчуулагч, сурталчилгаа хариуцсан ажилтан Н.Гантөмөр, техникч засварчин М.Бямбадорж, залуу тамирчин Б.Тэгшбаяр, Э.Мөнх-Эрдэнэ нар оролцоно. Тэд дугуйн спортоор улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн, холын замд дугуйгаар аялж байсан туршлагатай тамирчид юм.
Сүхбаатар аймгийн Соёл, спорт аялал жуулчлалын газрын Биеийн тамир спортын бэлтгэл сургалтын төвийн дарга, МҮОХ-ны гишүүн, дугуйн аяллын “Шилийн богд” клубын тэргүүн, дугуйн спортын мастер Ш.Энх-Амар уг аяллыг санаачлан зохион байгуулж байна.Тэрбээр 20 жилийн өмнө Монгол орноо дугуйгаар тойрон аялж байжээ. Энэхүү аяллын 20 жилийн ойд зориулсан “Найрамдал-2014” дугуйн аяллын бэлтгэл ажил үндсэндээ хангагджээ.

0 Сэтгэгдэл