Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“В” продакшн 2014 оны шинэ уран бүтээлийн нээлтээ хийнэ
2006 оны есдүгээр сарын 9-ний өдөр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “В” продакшныг үүсгэн байгуулж, залуу дуучид болох Маралжингоо, “Шоо” хамтлаг, Эгшиглэн, Агиймаа, “DZ man”, “Гурван охин” гэх мэт хамтлаг, дуучдын цомгийн сурталчилгаа, продюсерээр ажиллаж олны танил болгож чадсан.
Энэ жил “В” продакшны уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд “Бид4” хамтлаг, “Гурван охин” хамтлаг, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү нар багтаж байгаа юм. 2014 оны уран бүтээлийн нээлтийг Төрийн соёрхолт дуучин Д.Болдын 11 дэх бие даасан цомог “Хувцсаа тайчаад шид”, “Бид4” хамтлагийн ахны бие даасан цомог “Бид4”, “Гурван охин” хамтлагийн “В” продакшнтай хамтран гаргаж буй хоёр дахь цомог болох “Хурдлах тусам” цомгуудаар эхлүүлж байна.
Энэ тухай хэвлэлийн бага хурал энэ сарын 22-нд буюу Пүрэв гаригт “Blue sky” цамхагийн “Diamond” танхимд 12:00 цагаас болно. Хэвлэлийн бага хуралд “В” продакшны захирал, төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Бид4”, “Гурван охин” зэрэг хамтлагууд оролцож ая дуугаа өргөх юм. Сэтгүүлчид та бүхнийг шинэ уран бүтээлийн анхны сонсогчид болохыг урьж байна.
2006 оны есдүгээр сарын 9-ний өдөр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “В” продакшныг үүсгэн байгуулж, залуу дуучид болох Маралжингоо, “Шоо” хамтлаг, Эгшиглэн, Агиймаа, “DZ man”, “Гурван охин” гэх мэт хамтлаг, дуучдын цомгийн сурталчилгаа, продюсерээр ажиллаж олны танил болгож чадсан.Энэ жил “В” продакшны уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд “Бид4” хамтлаг, “Гурван охин” хамтлаг, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү нар багтаж байгаа юм. 2014 оны уран бүтээлийн нээлтийг Төрийн соёрхолт дуучин Д.Болдын 11 дэх бие даасан цомог “Хувцсаа тайчаад шид”, “Бид4” хамтлагийн ахны бие даасан цомог “Бид4”, “Гурван охин” хамтлагийн “В” продакшнтай хамтран гаргаж буй хоёр дахь цомог болох “Хурдлах тусам” цомгуудаар эхлүүлж байна.
Энэ тухай хэвлэлийн бага хурал энэ сарын 22-нд буюу Пүрэв гаригт “Blue sky” цамхагийн “Diamond” танхимд 12:00 цагаас болно. Хэвлэлийн бага хуралд “В” продакшны захирал, төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Бид4”, “Гурван охин” зэрэг хамтлагууд оролцож ая дуугаа өргөх юм. Сэтгүүлчид та бүхнийг шинэ уран бүтээлийн анхны сонсогчид болохыг урьж байна.
0 Сэтгэгдэл
























