Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Гар утасны нөлөөг судална
Их Британийн эрдэмтэд гар утаснаас хүүхдийн тархинд үзүүлдэг нөлөөг судлахаар болжээ. Энэ оны есдүгээр сард эхлэх судалгаанд 11-12 насны 2500 хүүхдийг хамруулна. Судалгааны явцад эрдэмтэд хүүхдүүдийн ой санамж, анхаарал, сэтгэн бодох чадварыг судлаад гурван жилийн дараа буюу 2017 онд дахин судалгаа явуулаад харьцуулан үзэх аж. Үүнээс өмнө гар утаснаас хүнд үзүүлдэг нөлөөг судлахдаа зөвхөн насанд хүрэгчдийг хамруулж байсан юм. Их Британийн Засгийн газар ба гар утасны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын санхүүжүүлж байгаа энэ судалгаанд анх удаа хүүхдүүдийг хамруулж байна. Насанд хүрэгчдийг судлах явцад гар утас хүнд хортой нөлөө үзүүлдгийг батлаж чадаагүй ч өсч, хөгжиж байгаа хүүхдийн бие махбодь гар утасны цацруулдаг долгионд илүү мэдрэмтгий байдаг гэсэн таамаг байдгийг энэ судалгаагаар шалгаж байгаа аж.
Их Британийн Эрүүл мэндийн үндэсний алба нь 16 хүртэлх насны хүүхдүүдийг зайлшгүй шаардлагатай үед гар утсыг ашиглаж байх, ярих хэрэгцээ гарвал “hands-free” системийг ашиглаж байх зөвлөгөөг гаргасан байна.
Их Британийн эрдэмтэд гар утаснаас хүүхдийн тархинд үзүүлдэг нөлөөг судлахаар болжээ. Энэ оны есдүгээр сард эхлэх судалгаанд 11-12 насны 2500 хүүхдийг хамруулна. Судалгааны явцад эрдэмтэд хүүхдүүдийн ой санамж, анхаарал, сэтгэн бодох чадварыг судлаад гурван жилийн дараа буюу 2017 онд дахин судалгаа явуулаад харьцуулан үзэх аж. Үүнээс өмнө гар утаснаас хүнд үзүүлдэг нөлөөг судлахдаа зөвхөн насанд хүрэгчдийг хамруулж байсан юм. Их Британийн Засгийн газар ба гар утасны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын санхүүжүүлж байгаа энэ судалгаанд анх удаа хүүхдүүдийг хамруулж байна. Насанд хүрэгчдийг судлах явцад гар утас хүнд хортой нөлөө үзүүлдгийг батлаж чадаагүй ч өсч, хөгжиж байгаа хүүхдийн бие махбодь гар утасны цацруулдаг долгионд илүү мэдрэмтгий байдаг гэсэн таамаг байдгийг энэ судалгаагаар шалгаж байгаа аж. Их Британийн Эрүүл мэндийн үндэсний алба нь 16 хүртэлх насны хүүхдүүдийг зайлшгүй шаардлагатай үед гар утсыг ашиглаж байх, ярих хэрэгцээ гарвал “hands-free” системийг ашиглаж байх зөвлөгөөг гаргасан байна.
0 Сэтгэгдэл
























