Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг шинэ технологиор сайжруулна
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 6/25 дугаар тогтоолоор батлагдсан Концессын жагсаалтад орсон Хан-уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хуучин барилгуудыг буулгаж орон сууцны цогцолбор хороолол барих төслийн Концесс олгох нээлттэй уралдаант шалгаруулалтын концесс эзэмшигчээр “Атек” ХХК шалгарчээ. Харин тус төслийг Концессын тухай хуулийн дагуу хэрэгжүүлэх боломжгүй гэж уралдаант шалгаруулалтын комиссоос шийдвэрлэсэн байна. Тиймээс оршин суугчдын олонхийн саналаар “Атек” ХХК-иар тус орон сууцыг Орон сууцны тухай хуулийн 151-р зүйлийн дагуу шинэчлэн сайжруулах хүсэлт ирсэнийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дугаар Концесс олгох уралдаант шалгаруулалтын орон сууцны салбарын комиссын хурлаар дэмжсэн байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцныг шинэчлэн сайжруулах гурван талт гэрээний загвар батлах тухай” А/380 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Эрчим хүчний 21 дүгээр байрны оршин суугчдын хүсэлтийн дагуу тус байрыг шинэчлэн сайжруулах ажлыг хөрөнгө оруулагч “Атек” ХХК болон тус байрны сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Мөн энэ захирамжаар хөрөнгө оруулагч, оршин сууц өмчлөгчидтэй байгуулах Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээний загварыг баталлаа.
Гэрээний дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай Эрчим хүчний 21 дүгээр байрыг буулгаж, 2015 оны 4 дугаар улиралд багтаан орчин үеийн технологиор, чанар стандартын шаардлагад нийцсэн, орон сууцны барилга барьж орон сууц өмчлөгчийг шинэ орон сууцаар хангана.
Тус ажлыг Иргэний хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт даалгасан байна.
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 6/25 дугаар тогтоолоор батлагдсан Концессын жагсаалтад орсон Хан-уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хуучин барилгуудыг буулгаж орон сууцны цогцолбор хороолол барих төслийн Концесс олгох нээлттэй уралдаант шалгаруулалтын концесс эзэмшигчээр “Атек” ХХК шалгарчээ. Харин тус төслийг Концессын тухай хуулийн дагуу хэрэгжүүлэх боломжгүй гэж уралдаант шалгаруулалтын комиссоос шийдвэрлэсэн байна. Тиймээс оршин суугчдын олонхийн саналаар “Атек” ХХК-иар тус орон сууцыг Орон сууцны тухай хуулийн 151-р зүйлийн дагуу шинэчлэн сайжруулах хүсэлт ирсэнийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дугаар Концесс олгох уралдаант шалгаруулалтын орон сууцны салбарын комиссын хурлаар дэмжсэн байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцныг шинэчлэн сайжруулах гурван талт гэрээний загвар батлах тухай” А/380 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Эрчим хүчний 21 дүгээр байрны оршин суугчдын хүсэлтийн дагуу тус байрыг шинэчлэн сайжруулах ажлыг хөрөнгө оруулагч “Атек” ХХК болон тус байрны сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Мөн энэ захирамжаар хөрөнгө оруулагч, оршин сууц өмчлөгчидтэй байгуулах Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээний загварыг баталлаа.Гэрээний дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай Эрчим хүчний 21 дүгээр байрыг буулгаж, 2015 оны 4 дугаар улиралд багтаан орчин үеийн технологиор, чанар стандартын шаардлагад нийцсэн, орон сууцны барилга барьж орон сууц өмчлөгчийг шинэ орон сууцаар хангана.
Тус ажлыг Иргэний хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт даалгасан байна.
0 Сэтгэгдэл
























