Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Монгол цэргийн уламжлал, түүх соёлоор аялав
Олон Улсын музейн өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей болох нь” өдөрлөгийг “Цуглуулга бүхнийг холбоно” уриан дор энэ сарын 17-ны өдөр Монгол цэргийн музейд зохион байгуулав.
Энэхүү өдөрлөг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Монголд анх удаа музейн эд өлөг, үзүүллэгийн тайлбаруудыг брайл болон дохионы хэлээр орчуулан Монгол цэргийн дайчин уламжлал, түүх соёлоор аялах боломж олгосноороо онцлогтой.
Өдөрлөгт ХАХНХЯ-ны харьяа Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон харааны бэршээлтэй хүүхдүүдийн бүтээлийн бичил үзэсгэлэнг дэлгэж, Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /БХХСАХНЭ/-ийн эмч нар хөгжлийн бэрхшээлтэй 86 иргэнд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж, эрүүл ахуйн талаар зөвлөгөө өгөв. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд музейн эд өлөг, үзмэр, үзүүллэгийн тайлбарыг брайл үсэг болон дохионы хэлээр тайлбарлан сурталчлав.
Өдөрлөгийн үеэр зарим хүмүүсийг ХАХНХЯ-ны Жуух бичиг болон “Зэвсэгт хүчний жанжин штабын Дурсамж”-аар шагнаж урамшуулсан юм.
Олон Улсын музейн өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей болох нь” өдөрлөгийг “Цуглуулга бүхнийг холбоно” уриан дор энэ сарын 17-ны өдөр Монгол цэргийн музейд зохион байгуулав.Энэхүү өдөрлөг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Монголд анх удаа музейн эд өлөг, үзүүллэгийн тайлбаруудыг брайл болон дохионы хэлээр орчуулан Монгол цэргийн дайчин уламжлал, түүх соёлоор аялах боломж олгосноороо онцлогтой.

0 Сэтгэгдэл