Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Монгол, Хятадын найрамдлын төгөл байгуулжээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол, Хятадын найрамдлын төглийн шав тавих ёслол ӨМӨЗО-ны Ордос дахь Чингисийн онгонд болж Монгол улсаас Өвөрмонголд сурч буй оюутнууд тус газарт мод тарьжээ.
Ёслолд Монгол Улсаас БНХАУ-ын Хөххотод суугаа Ерөнхий консулын газар, ӨМӨЗО дахь Монгол улсын иргэдийн нийгэмлэг, ӨМӨЗО-ны Засгийн газрын Гадаад соёл солилцооны нийгэмлэг, Ордос хотын удирдлагууд, Өвөрмонголын багшийн их сургуульд сурч буй монгол оюутнууд оролцов. Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд анхны модыг тарьсан монгол оюутнууд өөр өөрийн нэрийг сийлсэн төмөр пайзыг модондоо зүүж дурсгалын зургаа татуулсан юм. Энэ нь хоёр орны соёлын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Чин Бао Чуан онцлон тэмдэглэлээ. Тус арга хэмжээ нь Монгол Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65, найрсаг харилцааны 20 жилийн ойн хүрээнд хийгдэж буй ажил юм.
*****
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол, Хятадын найрамдлын төглийн шав тавих ёслол ӨМӨЗО-ны Ордос дахь Чингисийн онгонд болж Монгол улсаас Өвөрмонголд сурч буй оюутнууд тус газарт мод тарьжээ.Ёслолд Монгол Улсаас БНХАУ-ын Хөххотод суугаа Ерөнхий консулын газар, ӨМӨЗО дахь Монгол улсын иргэдийн нийгэмлэг, ӨМӨЗО-ны Засгийн газрын Гадаад соёл солилцооны нийгэмлэг, Ордос хотын удирдлагууд, Өвөрмонголын багшийн их сургуульд сурч буй монгол оюутнууд оролцов. Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд анхны модыг тарьсан монгол оюутнууд өөр өөрийн нэрийг сийлсэн төмөр пайзыг модондоо зүүж дурсгалын зургаа татуулсан юм. Энэ нь хоёр орны соёлын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Чин Бао Чуан онцлон тэмдэглэлээ. Тус арга хэмжээ нь Монгол Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65, найрсаг харилцааны 20 жилийн ойн хүрээнд хийгдэж буй ажил юм.
0 Сэтгэгдэл
mnld
ene l dutaj gene dee
2014.05.19
2014.05.19
























