Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Бүх албан хэргийг кирил монгол бичгээр хөтлөн явуулдаг болно
УИХ-ын дарга З.Энхболдод баасан гарагт УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Г.Батхүү, А.Бакей, Н.Энхболд, Л.Гантөмөр нар Монгол хэлний тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өргөн барьжээ.
Монгол хэл бичгийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлого, зохицуулалт сүүлийн 20 гаруй жил алдагдаж иргэд, түүний дотор төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын монгол хэлний мэдлэгийн түвшин доройтсон. Монгол хэлний зөв бичгийн дүрэм, толь бичгийн нэгдмэл байдал үгүй болж, монгол хэлний сургалтын чанар муудаж гадаад нэр томъёог монголчлох, үгийн санд шинэ үг бүртгэхээ больсон, албан байгууллагын нэр, хаягийг гадаад хэлээр бичиж буй, зарим сургууль монгол хэлний хичээл заахгүй байгаа зэрэг сөрөг асуудал их.
УИХ-аас 2003 онд баталсан, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албан ёсны хэлний тухай хуульд хэлийг нийгмийн харилцааны үндсэн хэрэглүүр болох талаас нь төдийлөн зохицуулаагүй, монгол хэлний хэрэглээг зөвхөн төрийн албан хэрэг хөтлөлтийн хэмжээнд авч үзэж хязгаарласан. Төрийн хэлний зөвлөлийн чиг үүрэгт зөвхөн нэр томъёотой холбоотой асуудлыг эрхлэхээр зааж, монгол хэл хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, хэм хэмжээ тогтоох, түүнийг батламжилж мөрдүүлэх зэрэг төрийн чиг үүрэг, хууль хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын оролцоог тусгаагүй гээд олон дутагдалтай байж.
Эдгээрийг харгалзан үзэж, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, улам боловсронгуй болгохоор Монгол хэлний тухай хуулийн төсөл санаачилсан байна. Есөн бүлэг, 24 зүйлтэй уг төсөлд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд албан хэргээ кирил монгол бичгээр хөтлөн явуулахаар тусгажээ.

0 Сэтгэгдэл