Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд дахин гурван төсөл хэрэгжинэ
Япон улсын Засгийн газраас манай улсад хэрэгжүүлж буй “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Халх гол суманд гурван төсөл хэрэгжүүлэх болов.
Эдгээр нь “Өвсний үндэс” хөтөлбөрийн 2014 оны санхүүжилтийн хүрээнд хийж буй анхны ажил гэдгээрээ онцлогтой. Халх гол сум дахь сум дундын эмнэлэг, цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Хүүхэд хөгжил төвийн байранд их засвар хийх аж. Төслүүдийн хүрээнд нийт 269 мянга 695 ам.долларын тусламж үзүүлэх юм байна. Япон улсын Засгийн газраас хөрөнгийг нь гарган, хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийг 1990 оноос эхлүүлж, өдгөө 28.9 сая гаруй ам.доллараар 445 төсөл хэрэгжүүлжээ. Элчин сайд Такэнори Шимизү “Өнгөрсөн жилийн есдүгээр сард Дорнод аймгийн Чойбалсан хот болон Халхгол сумтай танилцах завшаан тохиосны дүнд эдгээр төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Японы ард түмнээс Монголын иргэдэд үзүүлж ирсэн тусламж нь хоёр орны найрсаг, үр өгөөжтэй харилцааг бий болгохын зэрэгцээ Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хэмээн итгэн, бахархдаг” гэлээ.
Япон улсын Засгийн газраас манай улсад хэрэгжүүлж буй “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Халх гол суманд гурван төсөл хэрэгжүүлэх болов.Эдгээр нь “Өвсний үндэс” хөтөлбөрийн 2014 оны санхүүжилтийн хүрээнд хийж буй анхны ажил гэдгээрээ онцлогтой. Халх гол сум дахь сум дундын эмнэлэг, цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Хүүхэд хөгжил төвийн байранд их засвар хийх аж. Төслүүдийн хүрээнд нийт 269 мянга 695 ам.долларын тусламж үзүүлэх юм байна. Япон улсын Засгийн газраас хөрөнгийг нь гарган, хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийг 1990 оноос эхлүүлж, өдгөө 28.9 сая гаруй ам.доллараар 445 төсөл хэрэгжүүлжээ. Элчин сайд Такэнори Шимизү “Өнгөрсөн жилийн есдүгээр сард Дорнод аймгийн Чойбалсан хот болон Халхгол сумтай танилцах завшаан тохиосны дүнд эдгээр төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Японы ард түмнээс Монголын иргэдэд үзүүлж ирсэн тусламж нь хоёр орны найрсаг, үр өгөөжтэй харилцааг бий болгохын зэрэгцээ Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хэмээн итгэн, бахархдаг” гэлээ.
0 Сэтгэгдэл
























