Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
100 буудалт даамын УАШТ эхэллээ
Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 26 дахь 100 буудалт даамын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн эхэллээ. Хоёр үе шаттай болж буй УАШТ-д эрэгтэй 14, эмэгтэй 12 даамчин оролцож байна. Тэмцээний хагас шигшээ тоглолт өнгөрөгч гуравдугаар сард болоход 20 аймаг, дүүргийн эмэгтэй 30, эрэгтэй 90 нийт 120 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй 11, эмэгтэй есөн тамирчин шигшээ буюу оролцох эрхээ авсан. Эдгээр тамирчин дээр өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний медальтнууд багтаж байгаа юм.
Шигшээ тэмцээний нээлтийн үеэр өсвөрийн даамчин Б.Отгон-Эрдэнэ, Б.Билгүүн, Б.Мөнхцэцэг нар спортын дэд мастер болж, батламж тэмдгээ гардаж авлаа. Улсын аваргаас алт, мөнгө хүртсэн тамирчид Тайландын Бангкок хотноо болох Ази тивийн АШТ-д оролцох эрхтэй болно. 14 настай ч спортын дэд мастер цол хүртсэн Б.Отгон-Эрдэнийн сэтгэгдлээс хуваалцлаа.
-Баяр хүргэе. Спортын дэд мастер цолны болзлыг хэрхэн хангав?
-Баярлалаа. Дэд мастерын болзол хангах гурван баллын оноо авсан. Надтай хамт Б.Билгүүн, Б.Мөнхцэцэг нар спортын дэд мастер боллоо. Олон тамирчны ширүүн өрсөлдөөн дундаас гарч, спортын дэд мастер болсондоо баяртай байна.
-Даамаар хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-Зургаа дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд дотоодын олон уралдаан тэмцээнд оролцож байсан. Хүний оюун ухааныг хөгжүүлдэг бас төлөвшүүлдэг болохоор сайхан санагддаг.
-Монголынхоо даамчдын хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?
-Д.Эрдэнэбилэг ах, Г.Ганжаргал ах, Б.Нандинцэцэг эгч, Г.Энхтуяа эгч гээд олон хүн байна. Бүгд мундаг тоглодог. Ах эгч нар шигээ олон улсад Монголынхоо нэрийг өндөрт гаргана.
-Цаашдын зорилго юу вэ?
-Азийн аваргаас медаль хүртэхийн төлөө хичээнэ. Тэгээд ирэх жил спортын мастер болох хүсэлтэй байна. Энэ боломжийг ашиглаад гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье.

0 Сэтгэгдэл