Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Р.Нямдорж: Бидэнд мөнгө байна, гэхдээ...
Монгол бөхийн өргөө жилдээ 850 орчим сая төгрөгийн орлого олдог. Энэ орлого дөрвөн эх үүсвэртэй. Уран бүтээлчид тоглолт, шоугаа зохион байгуулахдаа хэдэн хүнээр заалаа дүүргэсэн ч хамаагүй Монгол бөхийн өргөөний дансанд гурван сая төгрөг тушаадаг. Мөн заалны гэх барилдаануудаас чамгүй мөнгө олно. Хүний 10 мянган төгрөгийн билет таслаад, ивээн тэтгэгч байгууллагаас нэг удаадаа 6.8-10 сая төгрөг авчихна. Мөн Бөхийн өргөө тойрсон рекламны самбар, гэрээт суудлуудаас жилдээ 60 сая төгрөг, өрөө тасалгааны түрээс гэж 36 саяыг авна. Ингээд тооцоод үзэхээр гадаад үзэмжээ, үгүй ядахдаа эвдэрсэн сандлуудаа засах хэмжээний орлого олдог л харагдаад байгаа юм. Цаашлаад хайнцсан хоёр бөхийг дахин дахин барилдуулж байхаар зориулалтын камер ч болсон тавиад шүүгээд байж болдоггүй юм байх даа ч гэсэн шүүмжлэл ч гардаг.
Энэ мэтчилэн Бөхийн өргөөний зардал мөнгийг тойрсон хэл ам тасардаггүй тул олсон мөнгөө чухам юунд зарцуулдаг талаар Монголын Үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Р.Нямдорж өчигдөр мэдэгдэл хийлээ.
Өргөөний урсгал зардал жилдээ 908 сая төгрөг болдог гэнэ. Ерөнхийлөгчийнх нь хэлснээр дөрөвхөн эс үүсвэрээс хурааж хуримтлуулсан мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Бүр 60 сая төгрөг нэмж олох толгойны өвчин жил бүр тулгардаг гэх. Естой хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж болгосоор ирлээ хэмээн учирлаж байна.
Энэ жил тус холбооноос Монгол бөхийн нэвтэрхий толь гэдэг ном хэвлүүлж. Энэ ном хоёр мянган ширхэг л худалдаанд гарчээ. 1760-аад оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд монгол бөхийн тухай юу мэдэхийг хүсч байна, түүнийгээ олж харж болох энэ ном нөгөө зардлаа нөхөх боломж.
Номын борлуулалтаас 60 сая төгрөг олно гэнэ. 30 мянга орчим төгрөгийн үнэтэй номоо Р.Нямдорж гуай өөрөө үүрээд л орон нутгаар явж, зарж байгаа тухайгаа ч ярьсан.
Бөхийн өргөөнд камер суурилуулж болдоггүй юм уу гэсэн шүүмжлэлд тэрээр “Бидэнд мөнгө байна. Гэхдээ үндэсний бөхөд тэрийг хэрэглэх ямар ч боломж байхгүй. Жүдогийн дэвжээнд гэхэд 30, 30 градус бүрт камертай. Тийм байхад хянах боломжтой. Манай нөхцөлд бол болохгүй” гэж тайлбарлав. Гэхдээ үнэхээр камер тавьчих мөнгөтэй юм бол дээр хэлсэн гадаад өнгө үзэмж, дотоод засалдаа тордож болдоггүй юм байх даа гэсэн асуулт дахиад л ургана.
Монгол бөхийн өргөө жилдээ 850 орчим сая төгрөгийн орлого олдог. Энэ орлого дөрвөн эх үүсвэртэй. Уран бүтээлчид тоглолт, шоугаа зохион байгуулахдаа хэдэн хүнээр заалаа дүүргэсэн ч хамаагүй Монгол бөхийн өргөөний дансанд гурван сая төгрөг тушаадаг. Мөн заалны гэх барилдаануудаас чамгүй мөнгө олно. Хүний 10 мянган төгрөгийн билет таслаад, ивээн тэтгэгч байгууллагаас нэг удаадаа 6.8-10 сая төгрөг авчихна. Мөн Бөхийн өргөө тойрсон рекламны самбар, гэрээт суудлуудаас жилдээ 60 сая төгрөг, өрөө тасалгааны түрээс гэж 36 саяыг авна. Ингээд тооцоод үзэхээр гадаад үзэмжээ, үгүй ядахдаа эвдэрсэн сандлуудаа засах хэмжээний орлого олдог л харагдаад байгаа юм. Цаашлаад хайнцсан хоёр бөхийг дахин дахин барилдуулж байхаар зориулалтын камер ч болсон тавиад шүүгээд байж болдоггүй юм байх даа ч гэсэн шүүмжлэл ч гардаг. Энэ мэтчилэн Бөхийн өргөөний зардал мөнгийг тойрсон хэл ам тасардаггүй тул олсон мөнгөө чухам юунд зарцуулдаг талаар Монголын Үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Р.Нямдорж өчигдөр мэдэгдэл хийлээ.

0 Сэтгэгдэл