Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Манай улс малын эмгэгийг өндөр нарийвчлалаар тодорхойлох аппарат болно
“Малын өвчний оношилгоо, тандалт, урьдчилан сэргийлэх шинжилгээний тоног төхөөрөмжийг сайжруулах” зорилготой MON5019 төслийн малын эмгэгийг өндөр нарийвчлалаар тодорхойлж, тогтоох эмгэг зүсэгч лазер аппаратыг нийлүүлэхэд шаардлагатай байсан 150,000 еврогийн нэмэлт санхүүжилтийг олгох шийдвэрийг 2014 оны 5 дугаар сарын 05-08 өдрүүдэд болсон Олон Улсын Атомын Энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаанаас гаргахаар болсон байна. Уг хуралд Монгол Улсыг төлөөлж Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.
Энэ ажлын хүрээнд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ийн тоног төхөөрөмжид шинэчлэл хийж, хүний нөөцийг сайжруулж байгаа нь цаашлаад нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбарын нэг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, сүүлийн үед нэмэгдэж байгаа малын гоц халдварт өвчлөлтийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Дашрамд дурдахад уг төсөл нь ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад 2012-2014 онд хэрэгжүүлж байгаа 7 төслийн нэг юм. Одоогийн байдлаар УМЭАЦТЛ-д Атом шингээлтийн спектрометр, “VP100” уур үүсгэгч систем, лабораторийн 2 татах шүүгээ, “МARSXpress”, “XP-1500 Plus” төхөөрөмж, судалгаа, шинжилгээнд ашиглах урвалжууд, мэргэшсэн хүний нөөц зэргийг бэлтгэхэд зориулж 147,900 еврог санхүүжүүлээд байгаа юм байна.
Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтэс
“Малын өвчний оношилгоо, тандалт, урьдчилан сэргийлэх шинжилгээний тоног төхөөрөмжийг сайжруулах” зорилготой MON5019 төслийн малын эмгэгийг өндөр нарийвчлалаар тодорхойлж, тогтоох эмгэг зүсэгч лазер аппаратыг нийлүүлэхэд шаардлагатай байсан 150,000 еврогийн нэмэлт санхүүжилтийг олгох шийдвэрийг 2014 оны 5 дугаар сарын 05-08 өдрүүдэд болсон Олон Улсын Атомын Энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаанаас гаргахаар болсон байна. Уг хуралд Монгол Улсыг төлөөлж Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Энэ ажлын хүрээнд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ийн тоног төхөөрөмжид шинэчлэл хийж, хүний нөөцийг сайжруулж байгаа нь цаашлаад нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбарын нэг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, сүүлийн үед нэмэгдэж байгаа малын гоц халдварт өвчлөлтийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Дашрамд дурдахад уг төсөл нь ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад 2012-2014 онд хэрэгжүүлж байгаа 7 төслийн нэг юм. Одоогийн байдлаар УМЭАЦТЛ-д Атом шингээлтийн спектрометр, “VP100” уур үүсгэгч систем, лабораторийн 2 татах шүүгээ, “МARSXpress”, “XP-1500 Plus” төхөөрөмж, судалгаа, шинжилгээнд ашиглах урвалжууд, мэргэшсэн хүний нөөц зэргийг бэлтгэхэд зориулж 147,900 еврог санхүүжүүлээд байгаа юм байна.
Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтэс
0 Сэтгэгдэл
























