Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Аюултай вирусийн хоёр дахь тохиолдол илрэв
Ойрхи Дорнодоос гаралтай амьсгалын замын хурц халдварт өвчний “MERS” вирус илэрсэн хоёр дахь тохиолдол Америкт бүртгэгджээ. Өвчний тохиолдол Саудын Аравид хамгийн их бүртгэгдсэн бөгөөд одоогоор 100 гаруй хүн энэ өвчний улмаас амиа алдсан нь батлагдаад байгаа юм. Америкт гарсан анхны тохиолдол нь Саудын Аравиас Америкийн Индиана мужид ирсэн хүнээс илэрсэн.
Энэ өвчний шинж тэмдэг тун саяхан Ойрхи Дорнодоор хязгаарлагдаж байсан ч ийнхүү Америк, Герман, Франц зэрэг орноор тархаж эхэлсэн байна. Өрнөдөд халдвар тээж ирсэн хүмүүс бүгд ажил хэрэг, аялал жуулчлалын шугамаар Саудын Аравид очоод ирсэн хүмүүс байжээ.
Эмч нар саудчуудад хандан “MERS” вирусын халдварыг газар авахаас сэргийлэх үүднээс тэмээ унах, услах бүртээ амны хаалт, бээлий өмсч байхыг уриалсан байна.
Сүүлийн жилүүдэд энхүү “MERS”, эсвэл “SARS”, “Н4N9” гэх мэт мал, шувуунаас хүнд халдварладаг хөнөөх чадвар өндөртэй вирусийн тахал ойр ойрхон гарч байна. Байдал ингэж таагүйгээр эргэхэд байгаль орчин, экологийн байдал, цаг агаарын өөрчлөлт нөлөөлж байна гэж үздэг. Гэвч цөөнгүй хэсэг хүн үндэстэн дамнасан эмийн том корпорац ашиг орлогоо нэмэгдүүлэх, вакцин, бодит үйлчлэл байхгүй эмээ борлуулахын тулд санаатайгаар ийм цуурхал тараадаг ч гэдэг.
Ойрхи Дорнодоос гаралтай амьсгалын замын хурц халдварт өвчний “MERS” вирус илэрсэн хоёр дахь тохиолдол Америкт бүртгэгджээ. Өвчний тохиолдол Саудын Аравид хамгийн их бүртгэгдсэн бөгөөд одоогоор 100 гаруй хүн энэ өвчний улмаас амиа алдсан нь батлагдаад байгаа юм. Америкт гарсан анхны тохиолдол нь Саудын Аравиас Америкийн Индиана мужид ирсэн хүнээс илэрсэн.Энэ өвчний шинж тэмдэг тун саяхан Ойрхи Дорнодоор хязгаарлагдаж байсан ч ийнхүү Америк, Герман, Франц зэрэг орноор тархаж эхэлсэн байна. Өрнөдөд халдвар тээж ирсэн хүмүүс бүгд ажил хэрэг, аялал жуулчлалын шугамаар Саудын Аравид очоод ирсэн хүмүүс байжээ.

0 Сэтгэгдэл