Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Таван толгойд 3-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй
Оюу толгой, Таван толгой төслөөс манай улсад чамгүй  хөрөнгө оруулалт орж ирнэ хэмээн эрх баригчид үзэж буй. Гэвч одоогоор зэс, нүүрсний үнэ ханш унасан, дэд бүтэц хангалтгүй гэдэг шалтгаанаар үр ашгаа төдийлэн өгч чадахгүй байгаа. Тухайлбал, энэ онд Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад хоёр тэрбум ам.доллар орно хэмээн найдаж байв. Гэтэл зэсийн үнэ унасан, ТЭЗҮ батлуулна гэдэг шалтгаанаар уг хөрөнгө оруулалт есдүгээр сар хүртэл хойшилсон.  
Ингэснээр манай улс ам.долларын эрэлт гарах  шаардлага тулгарлаа. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцэлийн гаралтай хямралд өртөхгүйн тулд уг хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд оруулж ирэхэд төрөөс анхаарах, дэмжлэг үзүүлэх талаар эдийн засгаа эрчимжүүлэх  100 хоногийн хөтөлбөрт тусгасан.  Өнгөрсөн сарын байдлаар Лондонгийн металлын бирж дээр нэг тонн цэвэр зэсийн үнэ 6670 ам.доллар байлаа.
Таван толгой ордын төслийг саадгүй түргэтгэхээр мөн дээрх хөтөлбөрт тусгасан. Уг төсөлд стратегийн хөрөнгө оруулалт  ойрын хугацаанд татах, дэд бүтцийг нь шийдвэрлэх арга хэмжээ авах болов. Таван толгой төсөлд дунд хугацаанд 3-5 орчим тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. Ингэснээр жилд 30 сая тонн нүүрс экспортлох, бүтээгдэхүүнээ боловсруулах, кокс үйлдвэрлэх бололцоо бүрдэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан