Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Эрүүл аж төрөхүй” эрүүл мэндийн олимпиад боллоо
Өмнөговь аймгийн ЗДТГ, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар хамтран “Эрүүл аж төрөхүй” сэдэвт эрүүл мэндийн хичээлийн олимпиадыг нийт сурагчдын дунд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Тус олимпиад нь хүний амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварын болон халдварын бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг бууруулах, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилгтой юм. Олимпиадын хугацаанд сургалт, сурталчилгааг өргөн хүрээтэй зохион байгуулж, эхний шатанд 19 сургуулийн бага, суурь, бүрэн дунд бүлгийн 6000 орчим хүүхдийг хамруулсан бол II шатанд 1200 гаруй хүүхэд хамрагджээ.
“Эрүүл аж төрөхүй” сэдэвт олимпиадыг бага, суурь, бүрэн дунд бүлгийн гэсэн гурван түвшинд шалгаруулж, тэргүүн байрыг Хүрмэн сумын 5а анги, суурь боловсролын түвшинд Хүрмэн сумын 8а анги, бүрэн дунд боловсролын түвшинд I сургуулийн 10д анги тус тус эзэлж, сургуулийн нэгдсэн үнэлгээгээр Хүрмэн сумын ерөнхий боловсролын сургууль хошуучилсан байна.
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд төв, хөдөөгийн сургуулийн шагналт байр эзэлсэн сурагчдын төлөөлөл, эрүүл мэндийн болон анги удирдсан багш нар оролцсон юм. Мөн Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд оролцож хүүхэд, багачуудын өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн дэх сахар, өөх тос, давсны агууламжийг бодитоор нь хэмжин харуулсан үзүүлэнг сурагчдад сонирхуулжээ. Мөн шүд угаах, артерийн даралт, биеийн жингийн индекс үнэлэх, витаминжуулах зэрэг нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн үнэ цэнийг ойлгуулах сурталчилгаа явуулсан байна.

0 Сэтгэгдэл