БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Ахмад жүжигчин усан онгоцны ослоос болж дүрээ алджээ
Солонгосын ахмад жүжигчин Жеон Ян Жа далайд живсэн Севол усан онгоцны хэрэг явдлаас болж хамгийн сүүлд тоглож байсан “Гялалзсан романс” хэмээх олон ангит киноны дүрээ алджээ. Аль хэдийнэ MBC телевизээр цацагдан, үзэгчдэд хүрээд байсан энэ киноны үйл явдал, цаашдын өрнөл Жеон Ян Жагаас болж нэлээд өөрчлөгдөх бололтой. Учир нь, тэрээр Севол онгоцыг эзэмшдэг компанийн захирал Ёо Бюн Еонтой ажил хэргийн нарийн холбоотой гэнэ. Севол онгоцны хэргээр одоо шалгуулж буй Ёо Бюн Еоны бизнесийн хоёр ч үйл ажиллагаа Жеон Ян Жагийн нэр дээр бүртгэлтэй байж. Тиймээс цагдаагийнхан түүнийг хил давахыг хориглож, гэрчээр байцааж эхэлсэн байна. Ийнхүү ахмад жүжигчний нэр хүндэд сэв сууж ч болзошгүй байгаа энэ үед MBC телевиз түүнд өгсөн дүрээ буцаан авч, шинэ ангийнхаа зураг авах ажлыг түр зогсоожээ.
1966 онд кино урлагт хөл тавьсан Жеон Ян Жа 120 гаруй уран сайхны болон олон ангит кинонд тогложээ.
Солонгосын ахмад жүжигчин Жеон Ян Жа далайд живсэн Севол усан онгоцны хэрэг явдлаас болж хамгийн сүүлд тоглож байсан “Гялалзсан романс” хэмээх олон ангит киноны дүрээ алджээ. Аль хэдийнэ MBC телевизээр цацагдан, үзэгчдэд хүрээд байсан энэ киноны үйл явдал, цаашдын өрнөл Жеон Ян Жагаас болж нэлээд өөрчлөгдөх бололтой. Учир нь, тэрээр Севол онгоцыг эзэмшдэг компанийн захирал Ёо Бюн Еонтой ажил хэргийн нарийн холбоотой гэнэ. Севол онгоцны хэргээр одоо шалгуулж буй Ёо Бюн Еоны бизнесийн хоёр ч үйл ажиллагаа Жеон Ян Жагийн нэр дээр бүртгэлтэй байж. Тиймээс цагдаагийнхан түүнийг хил давахыг хориглож, гэрчээр байцааж эхэлсэн байна. Ийнхүү ахмад жүжигчний нэр хүндэд сэв сууж ч болзошгүй байгаа энэ үед MBC телевиз түүнд өгсөн дүрээ буцаан авч, шинэ ангийнхаа зураг авах ажлыг түр зогсоожээ. 1966 онд кино урлагт хөл тавьсан Жеон Ян Жа 120 гаруй уран сайхны болон олон ангит кинонд тогложээ.
0 Сэтгэгдэл
























