Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Оршуулгын газрын эрх зүйн орчинг тодорхой болгоно
Монгол улсын хэмжээнд жилдээ дунджаар 16.000 гаруй иргэн нас барж
байгаагаас 6500-7500 иргэн Улаанбаатар хотод нас барж байна. 2013 оны
жилийн эцсийн байдлаар нийт нас баралтын 44 хувь нь чандарлах зан
үйлээр, 56 хувь нь далд оршуулах буюу газарт оршоох хэлбэрээр нутаглуулж
байна. Газарт оршуулах зан үйлээр оршуулгын ажил хийхэд ойролцоогоор
15-20м.кв талбай шаардагддаг байна. Энэ хэмжээгээр тооцоход жил бүр
нийслэлийн газар нутгийн 50-70 га газар оршуулгын үйл ажиллагаанд
ашиглагдаж байгаа юм.
Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, хаагдсан нийт 20 орчим оршуулгын газрууд байдаг. Зөвшөөрөлгүй оршуулгын газрууд, ил задгай тавих оршуулгын үйл ажиллагаанууд хотын ногоон бүсэд ихээр хийгдэж, байгаль орчныг бохирдуулан иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлд нөлөөлж байна.
Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой хууль байдаггүй, нийслэлийн нутаг дэвсгэрт ямар субъект оршуулгын газрыг байгуулах, хаах тухай эрх зүйн зохицуулалт, хил хязгаар, нэгдсэн мэдээллийн сан байхгүй байгаа юм.
Оршуулгын газрын хамгаалалтын бүсийг Монгол Улсын “Ариун цэврийн тухай хууль” болон “Хөдөлмөр. Аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага” MNS51052001 стандартад оршуулгын газар нь суурьшлын бүсээс 300 метр зайд байна гэж заасан байдаг. Гэтэл суурьшлын бүсэд нэвтэрч ил задгай шарил тавьсан, зөвшөөрөлгүй газар оршуулга хийсэн иргэнд хариуцлага тооцох, түүнчлэн гомдлыг нь шийдвэрлэх боломжгүй байгаа зэрэг асуудлаар эрхзүйн зохицуулалт алга байна.
Иймд оршуулгын үйл ажиллагаатай холбоотой дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр Хотын ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулж, нэгдсэн журмын төсөл, асуудлуудыг шийдвэрлэх төлөвлөгөөний төсөл боловсруулаад байна. Тус ажлын хэсэгт НЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн шүүхийн шинжилгээний алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Буяны зан үйл” холбоо зэрэг байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтнүүд орж ажиллалаа.
Дээрх асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх тухай төслийг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.
Монгол улсын хэмжээнд жилдээ дунджаар 16.000 гаруй иргэн нас барж
байгаагаас 6500-7500 иргэн Улаанбаатар хотод нас барж байна. 2013 оны
жилийн эцсийн байдлаар нийт нас баралтын 44 хувь нь чандарлах зан
үйлээр, 56 хувь нь далд оршуулах буюу газарт оршоох хэлбэрээр нутаглуулж
байна. Газарт оршуулах зан үйлээр оршуулгын ажил хийхэд ойролцоогоор
15-20м.кв талбай шаардагддаг байна. Энэ хэмжээгээр тооцоход жил бүр
нийслэлийн газар нутгийн 50-70 га газар оршуулгын үйл ажиллагаанд
ашиглагдаж байгаа юм.Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, хаагдсан нийт 20 орчим оршуулгын газрууд байдаг. Зөвшөөрөлгүй оршуулгын газрууд, ил задгай тавих оршуулгын үйл ажиллагаанууд хотын ногоон бүсэд ихээр хийгдэж, байгаль орчныг бохирдуулан иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлд нөлөөлж байна.

0 Сэтгэгдэл