ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Хятадын хүн амын талаас илүү хувь нь хотод амьдардаг болжээ
Хятадын түүхэнд анх удаа хот суурин газарт амьдардаг оршин суугчдын тоо хөдөө, орон нутгийнхаас давж гарчээ. Одоо тус улсын томоохон хотуудад хүн амынх нь 51.27 хувь буюу 690.8 сая оршин суугч амьдарч байна. Тэдний 253 сая нь хөдөө, орон нутгаас шилжин ирсэн хүмүүс ажээ.
Сүүлийн 20 жилийн эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үр дүнд ажлын байр, өндөр цалин хайсан хятадууд хэдэн саяараа хот руу шилжин сууршиж байгаа юм. 60 жилийн өмнө Хятадын хот суурин газрын оршин суугчийн тоо хүн амын ердөө 10.6 хувийг эзэлж байсан бол 1979 онд 19 хувь л болж нэмэгджээ. Харин 1980-аад оноос хойш цагаач ажилчдын хот руу нүүдэллэх хөдөлгөөн усны урсгал шиг нэмэгдсээр одоо 1.3 тэрбум хүн амынх нь талаас илүү хувьд хүрчээ. Энэ бол БНХАУ хэр хурдацтай хөгжиж буйн бас нэг илэрхийлэл юм. Сүүлийн 30 шахам жилийн хугацаанд хятадуудын олсон энэ амжилтад хүрэхийн тулд Их Британи 200, АНУ 100, Япон 50 жил зарцуулсан гэдэг.
Гэвч энэ хурдацтай хөгжил Хятадын эрх баригчдын өмнө олон асуудал бэрхшээл дагуулж байна. Тухайлбал, хотод газар, үл хөдлөх хөрөнгийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх хэрээр үнэ нь тэнгэрт хадаж байгаа учир яаж иргэдийн амьжиргаатай нийцсэн төвшинд хүргэх вэ гэдэг асуудал эн тэргүүнд тулгарч байгаа юм. Тиймээс энэ шилжилт хөдөлгөөнийг сааруулахын тулд Хятадын Засгийн газар хөдөөгийн фермерүүдэд илүү хялбар замаар газар эзэмших эрх олгож, үнийг нь бууруулах талаар анхаарч эхэлжээ. Түүнчлэн хөдөөгийн иргэд эзэмшлийн газраа барилгын компаниудад зарж, орон сууц барих талбай бэлтгэж байгаа явдлыг Засгийн газар эрс буруушааж, таслан зогсоох бодлого барьж байгаа аж.
Хэдийгээр хятадууд хотжиж байгаа ч хүн амд оногдох орлого нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад доод төвшинд хэвээр байгаа юм. Хятадын хот суурин газар оршин суугчдын хувьд нэг хүнд оногдох орлого 21810 юань буюу 3434 ам.доллар байна. Хөдөө, орон нутагт бол бүр бага буюу 6977 юань байна.
Хятадын түүхэнд анх удаа хот суурин газарт амьдардаг оршин суугчдын тоо хөдөө, орон нутгийнхаас давж гарчээ. Одоо тус улсын томоохон хотуудад хүн амынх нь 51.27 хувь буюу 690.8 сая оршин суугч амьдарч байна. Тэдний 253 сая нь хөдөө, орон нутгаас шилжин ирсэн хүмүүс ажээ.Сүүлийн 20 жилийн эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үр дүнд ажлын байр, өндөр цалин хайсан хятадууд хэдэн саяараа хот руу шилжин сууршиж байгаа юм. 60 жилийн өмнө Хятадын хот суурин газрын оршин суугчийн тоо хүн амын ердөө 10.6 хувийг эзэлж байсан бол 1979 онд 19 хувь л болж нэмэгджээ. Харин 1980-аад оноос хойш цагаач ажилчдын хот руу нүүдэллэх хөдөлгөөн усны урсгал шиг нэмэгдсээр одоо 1.3 тэрбум хүн амынх нь талаас илүү хувьд хүрчээ. Энэ бол БНХАУ хэр хурдацтай хөгжиж буйн бас нэг илэрхийлэл юм. Сүүлийн 30 шахам жилийн хугацаанд хятадуудын олсон энэ амжилтад хүрэхийн тулд Их Британи 200, АНУ 100, Япон 50 жил зарцуулсан гэдэг.
Гэвч энэ хурдацтай хөгжил Хятадын эрх баригчдын өмнө олон асуудал бэрхшээл дагуулж байна. Тухайлбал, хотод газар, үл хөдлөх хөрөнгийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх хэрээр үнэ нь тэнгэрт хадаж байгаа учир яаж иргэдийн амьжиргаатай нийцсэн төвшинд хүргэх вэ гэдэг асуудал эн тэргүүнд тулгарч байгаа юм. Тиймээс энэ шилжилт хөдөлгөөнийг сааруулахын тулд Хятадын Засгийн газар хөдөөгийн фермерүүдэд илүү хялбар замаар газар эзэмших эрх олгож, үнийг нь бууруулах талаар анхаарч эхэлжээ. Түүнчлэн хөдөөгийн иргэд эзэмшлийн газраа барилгын компаниудад зарж, орон сууц барих талбай бэлтгэж байгаа явдлыг Засгийн газар эрс буруушааж, таслан зогсоох бодлого барьж байгаа аж.
Хэдийгээр хятадууд хотжиж байгаа ч хүн амд оногдох орлого нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад доод төвшинд хэвээр байгаа юм. Хятадын хот суурин газар оршин суугчдын хувьд нэг хүнд оногдох орлого 21810 юань буюу 3434 ам.доллар байна. Хөдөө, орон нутагт бол бүр бага буюу 6977 юань байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























