Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Ш.Отгонбаяр: Шагайчид “Хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэдэг байж

-Шагайн харвааг мэдэхгүй монгол хүн байхгүй. Гэхдээ үүсэл гарлыг тэр бүр мэдэхгүй байх?
-“Хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоотой эрчүүд буюу Халх тойрмын шагайчид ийм андгай тавиад жилд нэг удаа монос цэцэглэх цагаар уулзаж нааддаг байсан гэдэг. Цаг үеэр нь авч үзвэл XIII зууны тэртээ үүсч, эхэндээ хаад ноёд өргөө зуураа зугаацдаг наадгай байсан гэдэг. Харин хожим нь ард түмэн нийтээрээ тоглодог, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам болж өргөжсөн байдаг. Тэгэхдээ далны ясан дээрээс бог малын шагайгаар харваж өрсөлддөг байсан гэдэг. Шагайн харваа онооны спорт учраас нэг орвол хөндийрч чаддаггүй айхтар тоглоом. Дан эрчүүд тоглодог учраас яг хэлсэндээ байх хатуу зарчимтай.
-Спорт бүхэн өөрийн гэсэн онцлог ач холбогдолтой. Шагай харвах нь хүнд ямар өгөөжтөй юм бэ?
-Олон бий. Есөн тохой газар харваж сумаа хүргэдэг. Үүнийг баргийн хүн чадахгүй бэрх даваа. Олон удаа сууж босох ч амаргүй байдаг. Тийм ч учраас тэвчээр хатуужилд сургадаг. Бас эрчүүд дундаа сайхан нөхөрлөдөг. Би л гэхэд шагай харвадаг болсноос хойш аль ч аймаг, суманд очсон танилтай болсон байна лээ. Ер нь их л сайхан наадгай даа.
-Нутаг усны онцлог шинжээс хамааран хүний зан төлөв, дадал зуршил ялгаатай байдаг. Энэ тоглоомонд бас ялгаа харагдах уу. Тухайлбал говийнхон ямар байх юм?
-Манай говийн харваачид голдуу том сумтай, уухай сайхантай. Дундговь аймаг ч гэсэн уухайгаараа алдартай байдаг. Манай аймгийн хойд тал, Дундговийн зүүн хойд талын суманд Зуутын уухай гэж өвөрмөц уухай байдаг юм даа.
-Дорноговийн шагайчид улсдаа ямар амжилт гаргаж байсан бэ?
-Манай аймгийн баг тамирчид улсын наадамд хоёр түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэсэн. Энэ амжилтаараа аймгууд дундаа дээгүүрт бичигддэг.
-Өсвөр үеийн тамирчид байна уу?
-Манай аймгийн Айраг, Өргөн, Сайншанд сумаас өсвөрийн харваачид олноор гарч байна.
-Шагайн харваачийн хамгийн эрхэм, нандин зүйл нь юу вэ?
-Харваачдын нандигнадаг зүйл бол хашлага сум. Хашлагыг яшил, зандан, агар гээд олон төрлөөр урлан хийсэн байдаг.
-Саяхан таныг Японд очиж шагайн харваагаа сурталчлаад ирсэн гэж сонссон. Тэд хэр сонирхох юм?
-Япончууд шагай харвааг маш их сонирхож бас гайхаж байна лээ. Энэ спортоор барагтай хүн хичээллэж чадахааргүй юм гэж ярьж байсан.
Шагай харвана гэдэг шаггүй тэвчээр шалгасан тоглоом. Зөвхөн эрчүүдийн л хүч сорьдог үндэсний энэ спортын талаар Дорноговь аймгийн Шагайн холбооны тэргүүн Ш.Отгонбаяртай цөөн хором ярилцлаа.

0 Сэтгэгдэл