Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Томоохон эмнэлгүүдэд шалгалт хийлээ
МХЕГ-аас эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношилгоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл болон даралтат савны угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгажээ. Шалгалтад улсын клиникийн төв эмнэлгүүд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв хамрагдсан байна. Энэ үеэр “Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд дээрх байгууллагууд багаас дунд эрсдэлтэй гэж үнэлжээ. Харин “Даралтат савны үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар нэгдүгээр төв эмнэлэг 33.3 хувь буюу дунд эрсдэлтэй гарсан бол хоёр, гуравдугаар эмнэлэг, төвүүд 57.71.9 хувь буюу их эрсдэлтэй байна гэжээ. Иймээс дээрх газруудын “Байгууллагын дотоод хяналтын журам”-д техникийн хяналтын асуудлыг тусгахыг зөвлөсөн байна.
Эмнэлгүүд Стандартчилал, хэмжил зүйн газартай байгуулан тогтоосон хугацаанд хэмжих хэрэгслээ баталгаажуулан шалгалт, тохируулгад хамруулдаг аж. Тэр дундаа нэгдүгээр эмнэлэг хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсноор хүчилтөрөгчийн хангамж хэвийн, найдвартай байх нөхцөл бүрдүүлсэн байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр цусны даралт хэмжих зориулалттай аппаратыг бүрэн баталгаажуулаагүй, хоёрдугаар эмнэлгийн 100 гаруй аппаратын баталгаажуулалтын хугацаа дууссан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв огт баталгаажуулаагүй, барилгын зоорийн давхарт болон шаардлага хангахгүй байр талбайд хийн баллон хадгалсан зэрэг 90 гаруй зөрчил илэрсэн байна. Улсын байцаагч нар дөрвөн зөрчлийг газар дээр нь арилгуулж, таван албан шаардлага өгч, 50 гаруй эмч, инженер техникийн ажилтанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.
МХЕГ-аас эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношилгоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл болон даралтат савны угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгажээ. Шалгалтад улсын клиникийн төв эмнэлгүүд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв хамрагдсан байна. Энэ үеэр “Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд дээрх байгууллагууд багаас дунд эрсдэлтэй гэж үнэлжээ. Харин “Даралтат савны үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар нэгдүгээр төв эмнэлэг 33.3 хувь буюу дунд эрсдэлтэй гарсан бол хоёр, гуравдугаар эмнэлэг, төвүүд 57.71.9 хувь буюу их эрсдэлтэй байна гэжээ. Иймээс дээрх газруудын “Байгууллагын дотоод хяналтын журам”-д техникийн хяналтын асуудлыг тусгахыг зөвлөсөн байна. Эмнэлгүүд Стандартчилал, хэмжил зүйн газартай байгуулан тогтоосон хугацаанд хэмжих хэрэгслээ баталгаажуулан шалгалт, тохируулгад хамруулдаг аж. Тэр дундаа нэгдүгээр эмнэлэг хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсноор хүчилтөрөгчийн хангамж хэвийн, найдвартай байх нөхцөл бүрдүүлсэн байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр цусны даралт хэмжих зориулалттай аппаратыг бүрэн баталгаажуулаагүй, хоёрдугаар эмнэлгийн 100 гаруй аппаратын баталгаажуулалтын хугацаа дууссан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв огт баталгаажуулаагүй, барилгын зоорийн давхарт болон шаардлага хангахгүй байр талбайд хийн баллон хадгалсан зэрэг 90 гаруй зөрчил илэрсэн байна. Улсын байцаагч нар дөрвөн зөрчлийг газар дээр нь арилгуулж, таван албан шаардлага өгч, 50 гаруй эмч, инженер техникийн ажилтанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.
0 Сэтгэгдэл
























