Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Цэрэг татлага энэ сарын 9-нд эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын “2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/259 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг энэ сарын 1-3-ны өдөр зохион байгуулсан. Харин цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг энэ сарын 9-11-ний өдөр зохион байгуулахаар болсныг нийслэлийн цэрэг татлагын товчооны ээлжит хурлын үеэр мэдээллээ. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дэд дарга, Хурандаа Ц.Анхбаяр “Ээлжит цэрэг татлага явуулах “Цэрэг татлагын товчоо”-г дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга удирдаж байна. Өнөөдрийн байдлаар цэрэг татлага явуулах бэлтгэл хангагдаж, хуваарийн дагуу энэ сарын 8-нд дүүргүүдийн цэрэг татлага явуулах байр бэлэн болно. Харин зарлан дуудах хуудас тараах ажил 93,1 хувьтай байна” гэв. Цэргийн албанд тэнцүүлэх зааврын дагуу шалгуур хангасан иргэдийг энэ сарын 9-ний 19 цагт Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цэргийн анги руу, 10-нд Орхон, Зүүнбаяны цэргийн анги руу тээвэрлэхээр болсон байна. Нийслэлийн цэрэг татлагын товчооны дэд дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Нийслэлийн 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан цэргийн албанд тэнцүүлэх зааврын дагуу иргэдийг тэнцүүлж, хуулийн хүрээнд зохион байгуулах, техникийн аюулгүй байдлыг хангах, зам засвар, шинэчлэлийн ажил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг тооцож, заасан хугацаанд иргэдийг тээвэрлэхэд анхаарч ажилла” хэмээн дүүргүүдийн цэргийн товчооны дарга нарт үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл