Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Өмнөговьчууд 3000 гаруй мод тарьжээ
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөл бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэдэг.
Өмнөговь аймгийнхан энэ өдрийг тэмдэглэн бүх нийтээр мод тарьжээ. Мод тарих үйлсэд Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй 69 байгууллага идэвхтэй оролцож, 3000 гаруй суулгац тарьсан байна. Тухайлбал, говьд хамгийн тэсвэртэй усалгаа бага шаарддаг хайлаас тариалсан байна. Мөн бүйлс, харгана зэргийг тарих боломжтойг ч зохион байгуулагчид хэлэв.
Энэ жилийн мод тарих өдрөөр аймгийн төвийн төв цэцэрлэгт хүрээлэн, “Ажнай” талбай орчим, аймгийн төвөөс хойш Морь барианы талбай хүртэлх долоон км авто зам дагуу мод тарьсан байна. Энэ жилийн онцлог нь эдгээр газраас гадна Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлд эхтэй орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 5 км хатуу хучилттай авто зам дагуу мод тарьсан юм. Мод тарьсан байгууллагууд арчилахыг өөрсдөө хариуцах бөгөөд хоёр жилийн дараа Ойн албанд хүлээлгэн өгнө. Ингэснээр цөлжилтөөс сэргийлэх, ач холбогдолтой болох юм.
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөл бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэдэг. Өмнөговь аймгийнхан энэ өдрийг тэмдэглэн бүх нийтээр мод тарьжээ. Мод тарих үйлсэд Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй 69 байгууллага идэвхтэй оролцож, 3000 гаруй суулгац тарьсан байна. Тухайлбал, говьд хамгийн тэсвэртэй усалгаа бага шаарддаг хайлаас тариалсан байна. Мөн бүйлс, харгана зэргийг тарих боломжтойг ч зохион байгуулагчид хэлэв.

0 Сэтгэгдэл