Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Т.Соёлтхүү: Газар өмчлүүлэх журмаа батлаагүй
Улаанбаатар хотын захиргаанаас энэ жил иргэдэд 52 байршилд газар өмчлүүлэхээр болсон. Энэ сарын 1-нээс эхлэх ёстой цахим бүртгэл юуны учир хойшилж буйг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлтхүүгээс тодрууллаа.

-Энэ сарын 1-нээс газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг цахимаар авна гэж байсан. Яагаад хойшлов?
-52 байршилд өмчлүүлэх газрын журмын төсөл батлагдаагүй байна. НИТХ-аар хэлэлцүүлсний дараа албан ёсоор батлан хэрэгжүүлдэг юм. Тиймээс журам батлагдаагүй учраас энэ сарын 1-нээс газар өмчлөх иргэдийн өргөдөл хүлээн авах хугацааг хойшлуулсан.
-Иргэдийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар авна гэсэн мэдээлэл гарснаас хойш нийгэмд хүлээлт үүссэн. НИТХ хэзээ хуралдаж, шийдэх юм бол?
-НИТХ сард нэг удаа хуралддаг. Тэгэхээр энэ сарын сүүлээр хуралдах ёстой. Энэ үеэр л журмын төслөө хэлэлцүүлэх байх.
-Журам батлагдлаа гэхэд иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хэзээ цахимаар авч эхлэх вэ?
-Одоогоор шинэ журмын төслийг хэлэлцээгүй байгаа учраас тэдийд авна гэж хэлэх боломжгүй. НИТХ-аас бүх зүйл нь тодорхой болно. Дашрамд, шинэ журмаар иргэдэд тулгардаг олон асуудлыг шийдэж байгаа.
Тухайлбал, иргэдийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар авдаг болохоос гадна мэргэжлийн хүмүүс газар төлөвлөлтөө хийж, өмчлөх газруудыг нь зааж өгнө. Энэ нь, газар өмчлөлийг эмх цэгцтэй явуулж байна гэсэн үг.

0 Сэтгэгдэл