БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Хятадууд монгол туургатны гоо бүсгүй шалгаруулна гэнэ
БНХАУ-ын ӨМӨЗО-нд монгол туургатны гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээн болохоор оролцогсдоо бүртгэж эхэллээ гэж тус орны аялал жуулчлалын удирдах газар зарласныг Синьхуа агентлаг дамжуулжээ. Өвөр монголын Сяншавань гэдэг амралтын газар болох энэ тэмцээн чөлөөт болон усны хувцас, монгол үндэсний хувцастай үзүүлбэр үзүүлэх юм байна. Хоёр шаттай энэ тэмцээний эхний шатанд хүссэн хүн бүр оролцох бол тэднээс шалгарсан хэсгийг тусгай мэргэжлийн хүмүүс бэлтгэж төгсгөлийн шатанд шалгаруулах гэнэ. Бүртгэл төлбөргүй болохоор зохион байгуулагчид Хятад, Орос, Монголоос бүсгүйчүүд ирж оролцоно гэж хүлээж байгаа юм байна. Тэмцээний төгсгөлийн шалгаруулалт энэ амралтын газарт болох гэрэл зурагчдын олон улсын тавдугаар форумын үетэй давхцах учраас монгол туургатны гоо бүсгүйчүүд хятадын болон олон улсын нэртэй гэрэл зурагчдын дуранд өртөх юм байна.
0 Сэтгэгдэл
























