Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Залуучуудын соёлын төв” шинэчлэн засагдаж, дахин үүд хаалгаа нээлээ
“Залуучуудын Соёлын төв” нэртэйгээр 1987 оны 8 сарын 25-ны залуучуудын өдрөөр нээлтээ хийн баригдан ашиглагдаж байсан, Нийслэлийн Улаанбаатар чуулгын байр шинэчлэгдэн засагдаж “Залуучуудын Соёлын төв”-ийн зориулалтаараа өнөөдөр дахин үүд хаалгаа нээлээ. Тус нээлтэнд МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад төлөөлөгчид оролцсон бөгөөд нээлтийн үеэр Залуучуудын холбооноос МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуягт талархалыг гардуулсан юм.
Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн өмчит тус барилга нь анх “Залуучуудын Соёлын төв” нэртэйгээр баригдан ашиглагдаж байсан бөгөөд зах зээлийн шилжилтийн үед урлаг соёлын үйлчилгээ явуулалгүй өөр зориулалтаар ашиглагдаж байсан билээ. Тэрбээр тус байранд 2010 оны 03 сараас эхлэн Нийслэлийн “Улаанбаатар” чуулга үйл ажиллагаагаа явуулж, эргэн урлагийн байгууллага байрлаж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө их засвар хийж байгаагүй аж. Ийнхүү улсын төсвийн хөрөнгөөр Шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Ерөнхий сайдын багцын 50 тэрбум”-ын хөрөнгө оруулалтаар “Залуучуудын соёлын төв”-ийг шинэчлэн засч, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг залуучууд, гэр бүлийн хөгжил, эрүүл мэнд, танин мэдэхүй, урлаг соёлын бүхий л төрлийн сургалт, үйлчилгээг тэдэнд хүргэхэд тусгайлан бэлтгэн зохион байгуулан байна. Мөн хүүхэд залуучуудад зориулсан номын сан, дуу, бүжиг, хөгжмийн зориулалт бүхий дуу шингээгчтэй өрөөнүүд, үзэсгэлэнгийн танхим, 650 хүний суудал бүхий үзэгчдийн танхимтайгаар шинэчлэн тохижуулсан байна.
“Залуучуудын Соёлын төв” нэртэйгээр 1987 оны 8 сарын 25-ны залуучуудын өдрөөр нээлтээ хийн баригдан ашиглагдаж байсан, Нийслэлийн Улаанбаатар чуулгын байр шинэчлэгдэн засагдаж “Залуучуудын Соёлын төв”-ийн зориулалтаараа өнөөдөр дахин үүд хаалгаа нээлээ. Тус нээлтэнд МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад төлөөлөгчид оролцсон бөгөөд нээлтийн үеэр Залуучуудын холбооноос МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуягт талархалыг гардуулсан юм.Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн өмчит тус барилга нь анх “Залуучуудын Соёлын төв” нэртэйгээр баригдан ашиглагдаж байсан бөгөөд зах зээлийн шилжилтийн үед урлаг соёлын үйлчилгээ явуулалгүй өөр зориулалтаар ашиглагдаж байсан билээ. Тэрбээр тус байранд 2010 оны 03 сараас эхлэн Нийслэлийн “Улаанбаатар” чуулга үйл ажиллагаагаа явуулж, эргэн урлагийн байгууллага байрлаж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө их засвар хийж байгаагүй аж. Ийнхүү улсын төсвийн хөрөнгөөр Шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Ерөнхий сайдын багцын 50 тэрбум”-ын хөрөнгө оруулалтаар “Залуучуудын соёлын төв”-ийг шинэчлэн засч, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг залуучууд, гэр бүлийн хөгжил, эрүүл мэнд, танин мэдэхүй, урлаг соёлын бүхий л төрлийн сургалт, үйлчилгээг тэдэнд хүргэхэд тусгайлан бэлтгэн зохион байгуулан байна. Мөн хүүхэд залуучуудад зориулсан номын сан, дуу, бүжиг, хөгжмийн зориулалт бүхий дуу шингээгчтэй өрөөнүүд, үзэсгэлэнгийн танхим, 650 хүний суудал бүхий үзэгчдийн танхимтайгаар шинэчлэн тохижуулсан байна.
0 Сэтгэгдэл
























