Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Шилдэг залуу эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардав
Шилдэг залуу эмч нарт жил бүр олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналын эзэд энэ өдөр тодорлоо.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний мэс заслын клиникийн эмч М.Эрдэнэсайхан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн нэгдсэн тасгийн эмч Д.Оюун-Эрдэнэ,Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч, их эмч Х.Мөнгөн-Өлзий нар энэ оны шилдгүүд боллоо. Төрийн тэргүүний нэрэмжит шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулав.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний мэс заслын клиникийн эмч М.Эрдэнэсайхан бөөр шилжүүлэн суулгах болон бөөрний хавдрын мэс заслын арга барилыг чадварлаг эзэмшиж, ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд түргэн шуурхай хүргэн олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулжээ.
Харин ЭХЭМҮТ-ийн нярайн нэгдсэн тасгийн эмч Д.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, чадварлаг үзүүлж, жин багатай, амьсгалын хямралтай нярайд сурфактант эмчилгээ хийх аргыг эмнэл зүйн практикт анхлан нэвтрүүлж эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амжилт гаргасныг нь ийнхүү үнэллээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч, их эмч Х.Мөнгөн-Өлзийгийн хувьд зүрхний хэм алдагдлыг бууруулах төхөөрөмжийг өвчтөний биед суулгах, хянах, шинэчлэн програмчлах аргачлалыг нэвтрүүлэх, хөдөө орон нутагт ажиллаж буй эмч нарт алсын зайнаас теле зөвлөгөө өгөх зэрэг эмчилгээ, оношилгооны орчин үеийн арга технологийг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэн ажилласан байна.
Шилдэг залуу эмч нарт жил бүр олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналын эзэд энэ өдөр тодорлоо.Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний мэс заслын клиникийн эмч М.Эрдэнэсайхан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн нэгдсэн тасгийн эмч Д.Оюун-Эрдэнэ,Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч, их эмч Х.Мөнгөн-Өлзий нар энэ оны шилдгүүд боллоо. Төрийн тэргүүний нэрэмжит шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулав.

0 Сэтгэгдэл