ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд
ӨНӨӨДӨР: Монгол бахархлын өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно
Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна
Оюу толгойн 34 хувийг зарахгүй

Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд шүүмжлэлтэй хандах хүн олон. Тус ордыг ашиглахдаа манай улс хөрөнгө оруулагч талаас 34 хувийг эзэмшихэд ногдох хөрөнгө оруулалтаа зээлсэн. Энэ өр өнгөрсөн оны байдлаар 861.7 сая ам.долларт хүрчээ. Үүнийг задлаад үзвэл манай улсад ногдох энгийн хувьцааны санхүүжилтийн хуримтлагдсан дүн нь 751.2 сая ам.доллар. Дээр нь хуримтлагдсан хүүгийн 110.5 сая ам.доллар нэмэгдэж буй юм.
Уг гэрээнд шүүмжлэлтэй ханддаг зарим нэг нь олон жил төлөх өрөнд орж ашиггүй гэрээ хийсэн. Тэр эзэмшил хувиа зараад татвараа хангалттай авах, түрээслэх хэрэгтэй гэсэн яриа хааяа сонсогдож байдаг. Тэгвэл саяхнаас Засгийн газар Оюу толгойн 34 хувиа зарна гэсэн яриа гарчээ. Энэ талаар Уул уурхайн яамны Стратеги, бодлогын газрын дарга, “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу “Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу байгуулсан.
Одоогоор 34 хувийг зарах тухай асуудал байхгүй. Хэрэв үүнийг зарах юм бол хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож байж шийдэх учиртай. Албан ёсоор манай тал өөрийн эзэмшил хувиа зарах тухай яриагүй, санал тавиагүй. Харин Ашигт малтмалын тухай хуульд Стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 10 хүртэлх хувийг хөрөнгийн биржээр худалдаалах заалт бий. Иймд ирээдүйд “Оюу толгойн” 34 хувийн тодорхой хэсгийг ард иргэдэд Хөрөнгийн биржээр дамжуулж худалдах боломжийг үгүйсгэхгүй” гэсэн хариулт өгч байна.
Зэсийн үнэ хэдийгээр дэлхийн зах зээл дээр унаж байгаа ч манай улсын зэсийн баяжмалын экспорт нэмэгдэж байна. Жишээлбэл, өнгөрсөн оны нэгдүгээр улиралд “Эрдэнэт” үйлдвэр 140 мянган тонн зэсийн баяжмал экспортолж байв. Тэгвэл энэ оны мөн үеийн байдлаар “Оюу толгой”-н зэсийн баяжмалын экспорт нэмэгдэж 214 мянган тонн болжээ. Энэ нь зэсийн баяжмалын экспорт 53 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Оюу толгой хэвийн ажиллаж байгаа. Ил уурхайгаас олборлолт хийж байна. Иймд энэ онд зэсийн баяжмалын экспорт өсч 900 орчим мянган тонныг борлуулах төсөөлөл хийж буй билээ.
Үүнээс гадна Уул уурхайн яамны Стратеги, бодлогын газрын дарга Ч.Отгочулуу Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод “Төрийн оролцоог бага байлгана” гэж тусгасан талаар дараах тайлбарыг хийв. Тэрээр “Төр бүртгэл хийх, хяналт тавихад оролцоно. Өөрөөр хэлбэл олборлолт, хайгуул хийхэд тэр бүр оролцохгүй. Энэ бол эрсдэлтэй бизнес. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө эрсдэлээ үүрч ажиллах ёстой гэсэн бодлого баримтлах юм. Мөн, хууль эргэж үйлчилдэггүй. Төр зардлаа хэмнэх, Монголын ард түмэнд ирж буй өгөөжийг өсгөхийн төлөө л ажиллана. Одоо шинэчлэн найруулж буй Ашигт малтмалын тухай хуульд ДНБ-ий таван хувийг бүрдүүлж байвал стратегийн орд гэж үзэх юм” гэлээ.

0 Сэтгэгдэл