Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Банк дээрэмдэх гэсэн эр хаяг нэртэй өргөдлөө мартаад баригджээ
Америкийн Помпано-Бич хотын Chase банкны нэгэн салбарт энэ сарын 10-ны өдөр нэгэн эр дайран орж ирээд үйлчилгээний ажилтныг дохиоллоо унтрааж, мөнгө өгөхийг шаарджээ. Харин кассын ажилтан сум үл нэвтрэх шилний цаана сууж байснаараа айсангүй, цагдаа дуудсан байна. Дээрэмчин ч сандран мөнгө эд зүйл авсангүй гарч зугтааж. Харин тэр гарч гүйхдээ үйлчилгээний давцан дээр нэгэн цаас орхисныг цагдаагийнханд өгвөл тэр нь ажилд орохыг хүссэн өргөдөл байх нь тэр. Түүнд мэдээж дээрэмчний нэр хаяг, электрон хаягаас гадна хурууны нь хээ бас байжээ. Цагдаагийнхан үүгээр хөөж өнөөх дээрэмчнийг 39 настай Фелипе Круз гэгч болохыг мэдэж баривчилсан байна. Холбооны мөрдөх товчооны ажилтан Майкл Леверек “Банк дээрэмдэх гэсэн этгээд өөрийнхөө тухай мэдээлэл бүхий чухал баримт бичгээ хэргийн газарт орхисон байсан” гээд “Дээрэм хийхийн оронд ажил эрж байсан нь дээр байсан юм” гэж хэвлэлийнхэнд мэдээлжээ.

0 Сэтгэгдэл