Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Хориотой хугацаанд загасчилбал 300 гаруй мянган төгрөгөөр торгодог
Өнгөрсөн амралтын өдөр буюу Ням гаригт Туул голд загасчилж буй хүмүүсийн зураг, мэдээлэл Facebook-ээр тараагдаж, ихэнхи нь эдгээр хууль зөрчсөн үйлдлийг эсэргүүцэн санал бодлоо хуваалцсан билээ.
Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглодог. Учир нь энэ үед загас түрсээ шахдаг.
Хэрэв хориглосон хугацаанд загас баривал нөхөн төлбөр, торгуулийг төлнө. Зэвэг барьсан тохиолдолд 1 ширхэг тутамд 34000 төгрөгийн, Сибирь, Хадран баривал 1ширхэг тутамд 8000 төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөс гадна нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль хүлээдэг.
Хууль зөрчсөн хүмүүст хяналт тавьж, хууль сахиулах үүргийг мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллага хүлээдэг. Ням гаригт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс газар дээр нь очиж загасчлагчдад үйлдлээ зогсоох шаардлага тавьсан байна. Түүнчлэн БОНХЯ-наас Мэргэжлийн хяналтын газарт албан тоот илгээж, загасны үржлийн цагаар Туул гол хавиар загасчилж буй хүмүүст хяналт тавьж ажиллахыг санууллаа гэж БОНХЯ-ны ХМА-наас мэдээллээ.
Өнгөрсөн амралтын өдөр буюу Ням гаригт Туул голд загасчилж буй хүмүүсийн зураг, мэдээлэл Facebook-ээр тараагдаж, ихэнхи нь эдгээр хууль зөрчсөн үйлдлийг эсэргүүцэн санал бодлоо хуваалцсан билээ. Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглодог. Учир нь энэ үед загас түрсээ шахдаг.

0 Сэтгэгдэл