96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
“Мах импэкс” ХК Оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийг төв талбай дээр тэмдэглэн өнгөрүүллээ
Дэлхийн оюуны өмчийн өдөр болон Монголын Оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Оюуны өмч- Төрийн алтан сан” үзэсгэлэн-яармаг 2014 оны дөрөвдүгээр сарын 26-ны бямба гарагт Чингис хааны талбай дээр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд “Мах импэкс” ХК нь өөрийн бүтээгдэхүүнээ өргөнөөр дэлгэсэн ч борлуулалт хийхээс илүү зорилготой байгааг тус компаний маркетингийн ахлах менежер П.Энх-Амгалан тайлбарлалаа.

Монголын ууган, томоохон үйлдвэрүүдийн нэг болох “Мах импэкс” ХК нь 1946 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирснийг бид сайн мэднэ. Энэ хугацаанд итгэл дааж, талархал хүлээсэн 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн олны дунд амттай, чанартай, баталгаатай гэдгээрээ мах махан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дундаа шилдэг нь байдаг.
“Мах импэкс“ ХК-ийн бүтээгдэхүүн болгон нь оюуны өмчийн газраар хамгаалагдсан байдаг ба “Аялал”, “Аянчин”, “ Зочид” болон бусад олны танил болсон бүтээгдэхүүнийг 60 гаруй жил үйлдвэрлэж ирсэн. Ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагууд уг барааны тэмдэгт, бүтээгдэхүүний загварыг сүүлийн 20 гаруй жил хууль зөрчин ашиглаж ирсэн нь хэрэглэгчдийн дунд төөрөгдөл үүсгэхэд хүргэжээ.
“Мах импэкс” ХК нь барааны тэмдэгт болон бүтээгдэхүүний загварын патентаар албан ёсоор баталгаажуулсан бүтээгдэхүүнээ хэрэглэгч болон бусад үндэсний үйлдвэрлэгчдэд танилцуулан, цаашид барааны нэрийн давхцал байж болохгүй гэдгийг анхааруулан танилцуулах нь Дэлхийн оюуны өмчийн өдөр, Монголын оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнд оролцох гол зорилгоо болгож.

Ижил төстэй бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид цаашид барааны тэмдэгт, бүтээгдэхүүний загварын патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг дур мэдэн үйлдвэрлэх нь хууль зөрчсөн явдал болох тул зохих хариуцлага хүлээлгэхэд хүргэнэ гэж Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэмбэрэл сэрэмжлүүлсэн юм. Уг хариуцлагын мөрөөр худалдан авагчид хүссэн бүтээгдэхүүнээ ямар ч эргэлзээгүйгээр сонгож хэрэглэхэд илүү хялбар бөгөөд баталгаатай болгох юм байна.

0 Сэтгэгдэл